Шүүдэрээ Америкчуудын харцыг булааж явна

Хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглож, олон залуусыг араас гүйлгэж явсан жүжигчин, фото модель П.Шүүдэрцэцэг буюу Шүүдэрээг танихгүй залуус ховор. Тэрбээр өөрийгөө шинээр нээж, илүү их мэдлэг хуримтлуулахаар АНУ-ыг зорьсон гэдэг.

Сошиалд олон мянган дагагчтай Шүүдэрээ цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг нэгэн. Гэхдээ түүний цахим хуудас хөтлөлт олны танилууд дундаасаа хамгийн өнгөлөг, басхүү мэргэжлийн зураг авалттай байдаг.

Үргэлж л гоё, сайхан харагддаг тэрбээр фитнессээр тун чиг уйгагүй хичээллэж яваа. Энд Монголоос авчирсан юмнуудад хүмүүсийн нүд унаастай хэмээн монгол загварын дээлээр гоёсон зургаа энэ удаад онцолжээ.

Хичээл, фитнессийнхээ хажуугаар фото моделийн ажлаа шаргуу хийчихдэг нэгэн. Сүүлийн саруудад блог хийж буй. Бусдаасаа содон байхын тулд арай өөр өнцгөөр бичлэгээ хийн хүргэдэг юм.

error: Content is protected !!