Саиед Моллай: Өнөөдөр гайхалтай өдөр. Дахин нэг машинтай боллоо

Иран гаралтай монгол тамирчин Саиед Моллай Токио-2020 зуны олимпоос мөнгөн медаль авсанд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, Эко кар центр ХХК-ийн хамт олноос дуртай нэг машинаа үнэгүй сонгож авах эрхийн бичгээр шагнасан бөгөөд бэлгийг гардуулан өгч байна. 

Энэ үеэр Саиед Моллай, Эко кар центр ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Токио-2020 зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд баярласан сэтгэгдлээ илэрхийлэх гэж байна. Биднийг баярлуулсан сэтгэлийн хариу бэлэг болгож өгөхөөр бэлдсэн. Дугуй, авто сервис гээд бүх засвар үйлчилгээг хийж өгнө. Та өөрийн хүссэн машинаа сонгож авах боломжтой. И-Баримт хэвлэн өгнө гэдгийг Эко кар центр ХХК-ийн төлөөлөл хэллээ. 

Хайртай Монгол Улсад минь үе үеийн авьяастай хүмүүс ирж улсыг минь хөгжүүлж, бидний нэг хэсэг болсон түүх байгаа. Бичил Глобас компаниас таван сая төгрөгийн бэлэг өгч, манай нэгдлийн нэрийн өмнөөс барилдах саналыг тавьж байна. Цаашид Саиед Моллай зөвшөөрвөл бүх уралдаан тэмцээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно хэмээн Бичил Глобас компани төлөөлөл ярилаа. 

Саиед Моллайд Toyota sai автомашин Эко кар центр ХХК-аас гардуулан өгөв. 

error: Content is protected !!