МАЛЧНЫ ХОТОНД МОЛЛАЙ МЭНДЭЛЖЭЭ

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр САЙЕД МОЛЛАЙ ТОКИОГИЙН ОЛИМПООС МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж Монгол түмний бахархлыг төрүүлсэн билээ.

Түүнийг мөнгөн медалийн төлөө барилдаад давах тэр агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн н.Баттөр Б.Оюунгэрэл нар шинэ хүнээ өлгийдөн авчээ.

Б.Мөнх-Амгалан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Оргил гэх гурван хүүтэй айлд ийн дөрөв дэх буюу ОДОНГИЙН хүү мэндэлж, тэд хүүдээ МӨНХМОЛОМ гэх нэр хайрласан байна. Аав, ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ шүү

Эх сурвалж: Сэтгүүлч Азжаргал

error: Content is protected !!