МУГЖ Г.АРИУНБААТАРЫГ НОМХОТГОСОН БҮСГҮЙ

МУГЖ Г.Ариунбаатар нэгэн хэсэг хэвлэлийн нүүр хуудсыг “сахилгагүйтсэн” мэдээгээрээ мөн ч их чимсэн. Харин тэр одоо бараг л гэгээрчээ. Түүнийг гэгээрлийн зам-д хөтөлсөн хүн бол жүжигчин Б.Баярмаа.

Ийм нэгэн дурлал уран сайхны киноны Бүжингийн дүрээр анх олонд танигдаж, нэгэн хэсэг кино болгонд шилэгдэж, нэлээд олон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж амжсан Б.Баярмаа өдгөө дуучин Г.Ариунбаатарын өрхийг татаж, галыг манаж дөрвөн жилийг ардаа үджээ.

Тэрээр өмнө нөхрөөсөө гурван охинтой ч, Г.Ариунбаатарт жил дараалан хоёр хүү төрүүлж өгсөн. Тэдний хамтын амьдрал эхэлснээс хойш дуучин залуугийн хормой хотны яриа намжсан гэхэд болно.

Өдгөө энэ гэр бүлээс уран бүтээл нь гялалзаж яваа хүн бол ганцхан Г.Ариунбаатар.

Ямартаа ч,тэдний хайр дурлал, амьдрал ийм л үнэ цэнэтэй байжээ. Эр хүн эхнэрээ зөв сонговол зүг, зүсээ олоод супэр амьдардаг юм байна.

Гавьяат Г.Ариунбаатар Марийнскийн театрт дуулж байгаа болохоор үндсэндээ Орост амьдарч, Санктпетербург хотноо төвхнөсөн. Хосууд Орос, Монголын хооронд ирэн очин байдаг.

Хэн хэнийх нь хувьд өмнө нь хоёр ч амьдралын нүүр үзсэн, алдаж оносон тэдний хамтын амьдрал, хайр дурлалыг буруутгадаг хэсэг байхад хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч олон. Хүний л амьдрал шүү дээ.

error: Content is protected !!