Дуучин Бат Оргил: Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Tэнэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм

Төрийн соёрхолт жүжигчин Н. Сувдаа гуайн хүү Бат Оргилыг Мөнхийн ус, Аж богдын харуул, дуучин, гитартай залуу гэдгээр нь олон хүн илүү мэдэх байх.  

Түүний хувьд залуу насандаа дуулж чамгүй олон бүсгүйчүүдийг өөртөө татаж байсан нэгэн бөгөөд одоо бол нийгэм, улс төрийг илүү сонирхох болсон тэрбээр цахим хуудастаа ээжийнхээ талаар ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ээжийгээ баярлуулах сан гэж их л бодох юм. Сая нэг завшаан гарч хэд хоног хамт хөдөө явлаа. Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Tэнэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм. Тэрнээс улсын баатар, дэлхийн баян болоод ч тийм их гавъяа болж чадахгүй биз… Сониноос ийм хөөрхөн шинэ найзтай болоод ирсэн!

error: Content is protected !!