Т.Дэлгэрмөрөн: Одоо ч ёстой урамтайхан урдах даваануудаа гатлаад уулын оройд мацана шүү дээ аав нь

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэp бүлийн мapгaaны улмаас хүүхдүүдээсээ тусдаа том охин Зөөлөнсийгийн хамт амьдарч байгааг хүн бүр л мэдэж буй. Өөрийн амьдралаа цахим орчинд хачир начиргүйгээр ил гаргах дуртай тэрбээр бага хоёр охинтойгоо амралтыг өдрийг өнгөрүүлэн нар нь гарсан талаараа ийн сэтгэгдэлээ илэрхийлжээ.

Тэрбээр бичихдээ, Аавын хайртай Д.Сорголчин бөбөөхэй машинтай болсоон.Асрагч анайгийнхаа гарыг чилээхгүй амар амгалан тав тухтай аялдаг боллоо.Бас л хүнд жингийн тамирчин шүү дээ.

Аавуудын баярын өдрөөр хайртай сахиусан тэнгэрүүд минь аавынхаа нарыг гийгүүлж намайгаа баярлуулсаан.Би чинь бахархах эрдэнэсүүдтэй баян тансаг аав шүү дээ.

Д.Лакшми бумбаахай минь хүний хэл яриаг давтах тоть мэт болж бусдын хайрыг улам л татаж өхөөрдөм болж байна.Хайртай эгчээсээ салахгүй Зөөсий хаана байна гэсээр л биднийгээ тоох юм биш.

Ийм л сайхан өдрийг Дээгий нь үр зулзагануудтайгаа зугаацаж өнгөрөөлөө дөө.Одоо ч ёстой урамтайхан урдах даваануудаа гатлаад уулын оройд мацана шүү дээ аав нь хэмээжээ.

error: Content is protected !!