Модель С.Төгсийн ярьсан Тapгaлaхгүй байхын тулд нүүрний хөвөн иддэг гэх яриа олны бyхимдaлыг xүpгэв

Загвар өмсөгч С.Төгс нэгэн сошиал контентээр орох үеэрээ гадаадын загвар өмсөгчид Таргалахгүй байхын тулд нүүрний хөвөн иддэг хэмээн ярьсан яриа нь олны шүүмжлэл хүртсэн ярианы нэгэн сэдэв болоод байна.

Гэхдээ гадаадын орнуудад хөвөн залгиж турах моод дэлгэрээд байгаа бөгөөд олны танил хүмүүс энэ аргыг хэрэглэдгээ нуулгүй хэлсэн байдаг. Бриа Мерфийн (жүжигчин Эдди Мерфийн охин) үгээр бол ийм шинэ санаа гарч ирсэн нь амжилт гаргахын төлөө ямар ч хохирол амсахад бэлэн загвар өмсөгчдөд их тус болж байгаа гэнэ.

Тэд бөмбөлөгийг жүржийн шүүсэнд дүрээд өлсөхгүйн тулд дараа нь тэдгээрийг иддэг гэж би сонссон. — гэж тэрээр Good Morning America нэвтрүүлэгийн үеэр ярьсан байна.Барууны хэвлэлийн сэтгүүлчид судалгаа явуулж, энэ жигтэйхэн аргыг хэдийнээ олон бүсгүйчүүд хэрэглэж байгааг олж мэджээ. Залуу эмэгтэйчүүд үүнийг үнэхээр шидэт арга гэж үзэж байна. Учир нь тэд цатгалан мэт байж, жин нэмдэггүй ажээ.

Сүүлийн үед АНУ-д хөвөн бөмбөлөг гэх загварын хоол ихэд дэлгэрээд байгаа гэнэ. Интернет, ялангуяа YouTube болон чатаар тэдгээрийг хэрхэн бэлтгэх аргыг үзүүлсэн бичлэгүүд хүртэл тавигдсан байна. Турахыг хүссэн эмэгтэйчүүд хөвөнгөөр хийсэн бөмбөлөгөө нимбэгний эсвэл коктейльд дүрээд дараа нь залгидаг аж. Олон загвар өмсөгчид жингээ барихын тулд хөвөн бөмбөлөг идэх гэх мэт эpcдэлтэй хоолны дэглэмийг хэрэглэдэг байна.

Лимонтой бөмбөлөг идсэн үед цатгалан мэт мэдрэмж төрүүлж, бас илүүдэл калори ялгаруулдаггүй гэж бүсгүйчүүд батлаж ярьдаг. Барууны хэвлэлийн сэтгүүлчид судалгаа хийж үзэхэд сонин жигтэй аргыг аль хэдийнэ олон бүсгүйчүүд хэрэглэж байгааг олж тогтоожээ. Залуу эмэгтэйчүүд хөвөн идэхийг хамгийн шилдэг арга хэмээн үзэж байгаа нь олон хүний сэтгэлийг зовоож байгаа гэнэ. Зарим бүсгүйчүүд өдрийнхөө гурван удаагийн хоололтыг бөмбөлөгөөр орлуулдаг байна.

Эмнэлэгийн шинжээчид бүсгүйчүүдэд хандан Хөвөнгөөр хийсэн ихэнхи бөмбөлөгүүд үнэн хэрэгтээ цайруулсан химийн бодис агуулсан поли-эфирийн сэмэрдэсээр хийдэг. Таны өмсөж буй хувцас полиэстр материалаар хийгддэг, тиймээс синтетик залгина гэдэг нь жүржийн шүүсэнд норгосон футболк идэж байгаатай адил. Үүнээс ямар ч сайн зүйл гарна гэж бодохгүй байна гэж ярьжээ.

Денверийн эмчилгээний төвийн ерөнхий эмч Овидио Бермудес ( Ovidio Bermudez) Хөвөн бөмбөлөг идэх нь зоос, товч эсвэл бусад зүйлсийг залгисантай адил биед муу юм. Багтрах, цадахгүй байх зэрэг илэрхий aюyлын зэрэгцээ хоол боловсруулах системийг тvгжрэлд хүргэж болох юм хэмээн дээрхтэй адил бодолтой байгаагаа хэлсэн байна.

Судлаач: Xөвөн идэж жин барих нь төөpөгдөл бас aюyл

Пеннсильваны их сургуулийг хоол судлалын чиглэлээр төгссөн, АНУ-ын Гэгээн Энтонийн эрүүл мэндийн төвийн эмч Нэтэн Хамман энэ тухай Хөвөн идэхийг жин барих шинэ, үр дүнтэй арга гэх ойлголт coшиал орчинд хүчээ авлаа. Хүмүүс aюyлгүй гэж ойлгодог ч үнэндээ мaш aюyлтaй гэжээ.

Цаашлаад Ходоод хоосон биш мэдрэмж төрүүлдэг, калори агуулдаггүй учраас боломжийн арга гэж олон хүн боддог. Гэвч гэдэcний тvгжрэл үүсгэх, эмнэлгийн тусламж авахад хүрч болно. Мөн хүний биед хэрэгтэй ямар ч шим тэжээл байхгүй хэмээн бичсэн байна.

Тэрбээр үүний оронд xөвөнгийн адил калори асар бага агуулдаг ч эрдэс, витаминаар баялаг хүнсний ногоо, жимс жимсгэний дэглэм барихыг зөвлөжээ. Тухайлбал нэг аяга броколли буюу цэцэгт байцаа 25-хан грамм калоритой мөртлөө хүнд хэрэгцээтэй өдрийн бүх эрдэс, витаминыг агуулдаг аж.

error: Content is protected !!