реппер Темпо булчиндаа анхаарах болжээ

25-р суваг телевизийн бүтээл Making The Band нэвтрүүлгээс төрөн гарсан Mixx хамтлагийн гишүүд өдгөө тус тусын уран бүтээлийг хийх болсон. Тус хамтлагийнхнаас хамгийн их дуулиан тарьдаг нэгнээр реппер Темпог нэрлэж болно.

Шийдэмгий төрх, шударга үг, шинэхэн бүтээлүүд, романтик хайрын романсаараа бидний танил болсон дуучин Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tемпо.

Жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй хайр дурлалын романс үүсгэж эхэлсэн цагаасаа эхлэн олны анхаарлын төвд байх болсон тэрбээр түүнд зориулан Шүүдэрхэн хэмээх дуу хүртэл гаргаад амжсан.

Түүний Ex Calling дууг жүжигчин бүсгүйд зориулагдсан хэмээх нь бий ч үүнийг үгүйсгэн Монголд Шүүдрээгээс өөр эмэгтэй байдаггүй юм уу хэмээн тайлбар хийж байсан.

Өдийг хүртэл ганц бие яваа тэрбээр сүүлийн үед булчиндаа анхаараад эхэлжээ. Зарим нэг нь түүний энэ зургийг хараад Шүүдэрцэцэгийн экс болсон эрчүүд булчиндаа анхаардаг гэх яриа ч гараад эхэлжээ.

error: Content is protected !!