Дуучин Ц.Энгүүний ХАЛУУХАН төрх

   The voice of Mongolia шоуны ялагч Ц.Энгүүн таван настайдаа Хөгжим бүжгийн коллежид элсэж, урлагийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 2018 онд 17настайдаа The Voice of Mongolia шоуны ялагч болж, үеийн залуусаа байлдан дагуулж байв.

Эрч хүчтэй, дайчин, цоглог Ц.Энгүүн анхны уран бүтээлээ Халуун зүрх киноны дуугаар эхлүүлсэн. Үүний дараа Уучлалт гуйх гэж, Чи над шиг дурлаж чадах уу, Би өөрийнхөөрөө зэрэг залуусын сонсох дуртай, орчин цагийн хэв маягийг илэрхийлсэн дуунуудыг амилуулж чадсан юм. Тэрбээр цомгоо гаргахаар бэлдэж байгаа аж.

Энэ мэтээр уран бүтээлээ гаргасаар байгаа тэрбээр стилл имижийн хувьд ХАЛУУХАН төрхийг харуулах болжээ. Хамгийн сүүлд реппер Don Dior-той хамтран мөн нэг уран бүтээл гаргаад байгаа билээ.

error: Content is protected !!