Жүжигчин Отгоо дэлгэцнээ эргэн иржээ

Жүжигчин Отгонцэцэг дэлгэцийн урлагтаа эргэн ирснээ өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр энэ талаараа бичихдээ,

МУГЖ Ц. Төмөр хуяг ахтайгаа УДЭТ.д байхдаа олон ч жүжгээ дээр хамтран ажиллаж тоглож байсан. Энэ удаад #3 дахь дэлгэцийн  уран бүтээл дээрээ хамтран ажиллаж байна. Оёго ах маань мундаг шүү!

Бид шинэ уран бүтээлээрээ удахгүй үзэгч олонтойгоо уулзах болно…  хэмээжээ.

Түүний хувьд хэдэн жилийн өмнө нэг л өдөр тайзаа орхин Америкийг зорьсон. Тэрбээр магистрын зэрэг хамгаалж, кино зохиолч болсон юм. Миссүри мужийн их сургуулийг амжилттай төгссөн.

Жүжигчин Г. Отгонцэцэг сонгосон мэргэжилдээ их хайртай. Тэрбээр энэ сонголтондоо үнэнч байж, мэргэжлийнхээ үнэ цэнийг өргөж явахын тулд үргэлж суралцдаг байх.

Тиймдээ ч 2019 оны 12 сард Missouri State University кино зохиолч, продюсерээр мэргэжил дээшлүүлэн суралцан төгссөн байна. Аливаа хүн тууштай байж чадвал хүссэн зорилгодоо заавал хүрч чаддаг.

Суралцаж байх хугацаандаа эх орондоо ирж Аюултай харилцаа кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн дүрийг мөн л бүтээх нь тэр. Тайзны уран бүтээлийнхээ хажуугаар дэлгэцийн бүтээлд анх удаагаа тоглож Opxидосын Отгоо гэх нэртэй болсон билээ.

Одоо тэрбээр эх орондоо ирсэн бөгөөд уран бүтээлийн хувьд нам жим байсан ч ийнхүү урлагтаа эргэн ирснээ зарласан юм.

error: Content is protected !!