Ц.Элбэгдорж НӨХӨН сонгуульд оролцох уу

Хэнтий аймаг, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны 10-р сарын 10-нд явагдахаар товлогдсон.Уг нөхөн сонгуулиудад оролцохоо улс төрийн 9 нам, нэг эвсэл илэрхийлж, СЕХ-д бүртгүүлэх үйл явц үргэлжилж байна.

Хэрэв Сонгуулийн Ерөнхий Хороо тэдний хүсэлтийг хүлээн авбал Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Үнэн ба Зөв нам, ШИНЭ нам, Дэлхийн Монголчууд нам, Гэр Хороолол хөгжлийн нам, ХҮН, МСДН, Зүй Ёс Намын Зөв хүн электорат эвсэл, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний Олонхийн Засаглал Нам, Иргэний Зориг Ногоон намууд УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох боломжтой болно.

Эрх баригч МАН-ын хувьд хамгийн олон горилогчтой нь тодорхой.Тодруулбал: МАН-ын Даргын зөвлөх, өмгөөлөгч Л.Батжав, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Н.Энхбаатар, Соёлын Дэд Сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАХН-ынТүмтийн Дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн С.Ононбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Энхбаярын Батшугар нарын нэрс МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсан юм байна.Улмаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэнэтийн өөрчлөлт гарчихгүй л бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, зөвлөхийн ажил хийж байгаад МИАТ ТӨК-д дэд захирлаар хэсэгхэн ажиллан, улмаар МАН-ын төв аппаратад шилжсэн Н.Энхбаатарыг Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр үндсэндээ санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Тэгвэл Ардчилсан Намаас  Хэнтийд нэр дэвшигч О.Цогтгэрэл даргатай гэх АН нь Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлнэ гэх авч тэднийг СЕХ бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа.Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Ж.Оюунбаатар, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Ц.Баатархүү нарын нэгийг УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх аж.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид уг УИХ-ын нөхөн сонгуульд оролцох сонирхол бий гэх авч тэрээр эцсийн шийдвэрээ гаргаагүй болохыг эх сурвалж өгүүлж байна.

error: Content is protected !!