Цагтаа МИСС-н титэм зүүж явсан Нямжавын ДАРГА ТӨРХ

Мисс чанартай байх үед зөвхөн нийслэлээс эсвэл Дарханаас сайхан бүсгүй төрдөг ёс юм шиг ойлголт байлаа. Үүнийг эвдэж анх удаа хөдөөний охин гоо бүсгүйн титмийг авч, алдар нэр дагуулсан нь мисс Ё.Нямжав.

2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар Монголын сайхан бүсгүй-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байрт орсон нь бусдаар тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан.

Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэл хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон нь хамтын амьдралд холбоотой байсан. Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв.

Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөxpөөсөө caллаа, нөхөр нь xapтай шapтай, гap xүpдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр aлгa бoлcoн юм. Сyраг сoнсох нь Сингапурт суралцахаар явсан байлаа. Харин ирэхдээ хоёр дахь үрээ тэвэрсээр эх орондоо газардсаныг мэдсэнээс мэдээгүй нь олон болов уу.

Ямартаа ч мисс маань өнөөдрийг хүртэл ганц бие яваагаас үзэхэд хоёр дахь амьдралынх нь сонголт, охины аав нууц ноёнтон гэр бүлтэй хүн байхаас гарцаагүй бөгөөд албан бус мэдээллээр манай нэгэн нэртэй бөх эрхэмтэй мисс Ё.Нямжав хайр сэтгэлийн холбоотой байсан хэмээн яригддаг.

Хувийн амьдралын хувьд ийм түүхтэй ч сүүлийн хэдэн жил намын ажилд шургуу орж албан тушаалд эзэн суусан. Тэрбээр Шанхай хотод суугаа Ерөнхий консул албыг хашаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.

error: Content is protected !!