МУ-ын харцага Д.Анар: УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА


2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт зохиогдсон бөхийн барилдаан дээрх Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын харцага Д.Анар уучлалт хүссэн байна. Тэрбээр бичихдээ,

Сайн байцгаана уу? Миний бие 2021оны 8сарын10ны өдөр Дорнод аймгийн цол олгох барилдаанд 6-ын даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёc зvйгvй vйлдэл гаргасандаа Шинэзориг арслан болон Дорнод аймгийн болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ yyчлaлт хүсэж байна. Миний бие МҮБХноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

error: Content is protected !!