Эрдэнэс Монгол ХХК-н дэд захирал Л.Хосбаяр тaaлaл төгcчээ

Эрдэнэс Монгол ХХК-н санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Л.Хосбаяр нь 2021 оны 8-р сарын 11-ний өдөр өвчний улмаас тaaлaл төгcчээ.

Тэрбээр 1986 онд Төв аймгийн Зуунмод хотноо айлын ууган хүү болж мэндэлжээ. Түүнийг залуу үеийн шилдэг төлөөлөл гэдгээр нь үеийн олон нь сайн мэдэх билээ. Мон Лаа ХХК-н гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашин нийгэмд үлгэр дууриалал болон залуусаа манлайлан ажиллаж байсан нэгэн билээ.

Түүнийг мөн Гала хамтлагийн гишүүн Болороогийн нөхөр гэдгээр ч нь олон хүн мэдэх билээ. Хосоогийн ээж хуримын хувцас, гоёлын даашинзны прокат ажиллуулдаг гэдгээрээ олонд алдартай. Гала-гийн Болороо, Ану хоёр гоёлын даашинз түрээслэх гэж очиход нь Хосоо ирээдүйн эхнэрээ анх харж байжээ.

Харин Гала хамтлагийг тарангуут Хосоо харж явдаг бүсгүй болох Г.Болороог гэргийгээ болгож авсан юм. Түүний нөхөр Хосбаярыг ойр тойрных нь хүмүүс гэр бүлдээ халамжтай, хөдөлмөрч залуу хэмээн үнэлдэг байжээ.

Гэр бүл болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

error: Content is protected !!