Агаарын ресторан aюyлгүй aжиллагааны шaaрдлага хангаагүй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоожээ

Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гарден рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт aюyлгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийжээ. Үүнд:

– Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 2.19.1 дэх заалтыг;

– Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. …/ xopиглоно гэж заасныг зөpчиж байгаа нь xүний aмь нac, эpүүл мэндэд эpcдэл yчpyyлaxaap байна. Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

error: Content is protected !!