Б.Идэр-Од гурван жил хүлээсэн ЗОМБИ-той киноны зураг авалтаа эхлүүлжээ

CALLPro LLC-г үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захирал Б.Идэр-Одтой ярилцлаа. Түүнийг бас гарааны бизнесийн, комедигийн Идэрээ гэдгээр хүмүүс андахгүй. Бизнес хийж алдаж онож яваа ирмүүн хүсэл эрмэлзэлтэй тэрээр нисэхийн инженер мэргэжилтэй ч технологийн салбарт цахиур хагалж яваа залуусын нэг юм.

Тэрээр мөн кино урлагийн салбарт хөл тавиад байна. Монголын анхны зомбитой кинонд хамтран продюсер хийж, гол дүрд нь тоглож байгаа ажээ. Түүнтэй хамт Single lady`s кинонд Хадааны дүрээр олонд танигдсан жүжигчин Сансармаа уг кинонд гол дүрээр хамтран ажиллаж байна.

Тэрбээр 2022 оны 1-р сард нээлтээ хийх Тал нутгийн зомби уран сайхны киноны зураг авалтыг өнөөдөр эхлүүлж буйгаа цахим хуудаснаа тэмдэглэж, ерөнхий продюсераар ажиллах аж.

Кино зохиолыг гурван жил бичиж найруулж хийсэн Б.Идэр-од: 2022 оны 1.р сарын 1.нд Зомбитой киног үзээрэй! Маш мэргэжлийн баг ажиллаж байна гэж цахим хуудаснаа бичжээ.

error: Content is protected !!