Фантастик продакшний шинэ бүтээлд жүжигчин О.Дөлгөөн, Жерри нар нэгджээ

Наадмын өмнөхөн шинэ уран бүтээлдээ орохоор дүрийн шалгаруулалт зарлаад байсан Фантастик продакшний уран бүтээлчид киноны ажилдаа оржээ.

Монголын кино урлагийг шинэ түвшинд хүргэж, баг хамт олны нэгдэл, авьяас чадварыг харуулж буй Фантастик продакшн шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Жил гаруй хугацаанд бэлтгэл ажлаа хийж, жүжигчид сахал, үсээ ургуулан түүхэн кино бүтээхээр зэхэж буй нь энэ.

Тэдний энэ удаагийн бүтээлд шинэ үеийн залуухан эмэгтэй жүжигчид нэгдсэн байна. Тухайлбал, АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн О.Дөлгөөн, Эмоци продакшний залуу жүжигчин Т.Бадамжав буюу Жерри болон өмнө нь Фантастикийн кинонд тоглон олноо танигдсан Ц.Номин, Хулан нар шинэ уран бүтээлд дүр бүтээхээр ажилдаа оржээ.

Тэд тун удахгүй зураг авалтандаа орж, өөрт оноогдсон дүрийн зургуудаа эхлэхээр ийнхүү бэлтгэлээ базаан суугаа аж. Үзэгчдийн хүлээлтийг үүсгэж буй тус кино хэзээ дуусахыг тус продакшний найруулагчид л сайн мэдэх байх даа.

error: Content is protected !!