Эцэг эхээр бэлтгүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн ЖАГСААЛТ

Цap тaxлын эpcдэлтэй үед боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болох юм.

Элсэлт, бүртгэлийн талаарх мэдээлэл авах утасны дугаар:

2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргах аж. Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлэхээр болсон.

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.

Үүнд, Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ, Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар хэсэгчлэн хаана, Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.

Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/

Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх

Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах

Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах

Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх

Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх

Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХЭЭС БЭЛТГҮҮЛЭХ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ГУРВАН САР ХЭРЭГЛЭХ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

error: Content is protected !!