Хоёр цэг л харагдаад байна. Та хоёр өөр э мнэлэгт очиж дахиад үзүүлээрэй гэсэн

Найман настай бондгор бор хүү ээжтэйгээ хамт сургууль руугаа алхаж явахдаа Охин дүүтэй болмоор байна гэдгээ хэлжээ. Хүүгийнхээ үгийг сонссон О.Сэлэнгэ гэртээ хариад тестээр үзэхэд хоёр зураас гарсан байна.

Гадаад руу сурах төлөвлөгөөтэй байсан тэд хэн нэгэнд яаран хэлэхийг хүссэнгүй. Аав, ээждээ хэлэхгүй чимээгүй явчихъя гэж сэтгэлдээ шулууджээ. Эхний ээлжид ЭХО-д үзүүлэхээр э м нэлэгт очиход Хоёр цэг л харагдаад байна. Та хоёр өөр э м нэлэгт очиж дахиад үзүүлээрэй гэсэн зөвлөгөөг хэлээд гаргажээ. Эмчийн хэлсний дагуу дараагийн эм нэлэгт очиж үзүүлэхэд Нэг нь том цэг. Нөгөө нь жижигхэн цэг байна. Яваандаа шимэгдээд алга болчихоно. Ганц л хүүхэд байна гэж. Хоёул гэртээ хариад хоорондоо ярилцаж. Хоёр ихэр хүүхэд байсан бол гоё байхгүй юу гэж хэлэх эхнэрийгээ тайвшруулж томд нь хоёр, жижигд нь нэг хүүхэд байгаа байх гэж М.Нанзаддорж хэлжээ.

Ханийнхаа үгийг сонсч, Надаас яалаа гэж гурван ихэр тө рөх вэ дээ. Эргэн тойронд ихэр байхгүй гэж ярилцаад амарцгаав. Маргааш өглөө нь хүүгээ үзүүлж дадсан Өнөрөө э м чийнхээ зүг дахин явсан байна. Нухацтай удаан үзэж сууснаа Хүүш ээ баяр хүргэе. Ихрүүд байна. Том дотор нь хоёр байна. Нэг эсийн хоёр. Нэг усны нэг. Гурван ихэртэй болжээ. Хорин жил ЭХО-ны эмч хийхдээ анх удаа гурван ихэр харж байна гээд эмч маань их бэлэгшээсэн гэлээ. Баярлаж, гайхах зэрэгцсэн 30 настай бүсгүй жирэмсний иогт явахаас гадна хүүхдээ эрvvл чийрэг өсгөх аргад сайн судалжээ.

2020.03.21-нд 1.860, 1.960, 2.160 граммтай ихэр гурван цэцэгс мэндэлж, энэ хорвоод ээж, аавдаа ирснээ зарлав. Ихрүүдийг эсэн мэдэн тө рүүлэхийн тулд хийсвэр хагалгаа хийх заалттай ч О.Сэлэнгийг эход үзэхэд эхнийх нь хүүхэд зөв байрлалтай байжээ. Тиймээс ЭХЭМҮТ-ийн тө рөх тасгийнхан зөвлөлдөж, өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргажээ. О.Сэлэнгэ шүд зуун 3 ихрээ өөрөөрөө төрүүлэн амаржиж.. баярт мэдээг дуулсан хань нь гурван удаа уйлсан гэдэг

error: Content is protected !!