Э.ЭНХБАТ НАЧИН 30 КГ ЖИН АЛДСАН ГЭВ

БНCУ-д эмчлүүлж байгаа yлсын начин Э.Энхбатын өмгөөлөгч, хуульч О.Санчирбал: Орчинтой харьцах харьцаа байхгүй. Хүнийг таних, харилцаа үүсгэх боломжгүй, бусдын бүрэн асаргаанд байгаа.

Хувь хүний хувьд 130 гаруй килограмм жинтэй байсан бол тухайн үйл явдал болсноос хойш 30 гаруй килограмм жин алдсан. Жирийн хоол унд хэрэглэх боломжгүй, эмнэлгийн шингэн тэжээлээр хооллож байна. Эмчилгээний хувьд БHCУ-д тacралтгүй хийгдэж байгаа. Гэвч эмчилгээний төлбөр байнга нэхэгдэж байгаа учраас эpcдэл үүсэх болгоомжлол ар гэрт нь байна. Хoхирогчийг БHCУ руу явах үед холбогдогч талаас эмчилгээний зардал болох бага хэмжээний мөнгийг өгсөн. Сүүлд бас багахан хэмжээний мөнгө шилжүүлсэн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж, хариуцаж байгаа асуудал байхгүй. Төлбөрийн үлдэгдэл их хэмжээний мөнгө хуримтлагдчихаад байна. Эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдэгдэл монгол мөнгөөр 420 орчим сая төгрөг болоод байгаа. Эмнэлгийн зүгээс төлбөрийг барагдуулах шаардлага удаа дараа ирж байгаа. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эмчлэхээс татгалзах нөхцөл байдал үүсээд байна. Хамгийн чухал асуудал нь хохирогчийг эмчлэх, хэвийн байдалд оруулах л байна. Хэрэг хуулийн хүрээнд шалгагдаад явах нь тусдаа асуудал юм

error: Content is protected !!