THE WASABIES хамтлаг хуучин гишүүдээ үдэж шинэ гишүүдтэй эргэн ирнэ

The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи  реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ.

Тус хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Ангелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Ангелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан.

Тэгвэл тус хамтлагийнхан сар орчмын өмнө анхны үрээ өлгийдсөн Аминхүслэн, хэдхэн сарын дараа ээж болохоор зэхэж буй Энхгэрэл нарыгаа их амьдралд үджээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа талаар албан ёсоор мэдэгдэл хийж, 3 жилийн турш The wasabies хамтлагийн нэг хэсэг байсан хамтлагийн гишүүн Энхгэрэл, Аминхүслэн нартаа цаашдын амьдралд нь бүхий л сайн сайхныг хүсье. Удахгүй шинэ бүрэлдэхүүн, шинэ уран бүтээлээр уулзацгаая гэжээ.

Сонирхуулахад, WASABI гэдэг нь японы изо хойгт ургадаг навчит ургамал бөгөөд тун өвөрмөц амттай хоол амтлахад хэрэглэдэг ер нь их гашуун амтлагч байдаг.

The wasabies – Windy, Jasmine, Buyka, Anuk гэх шинэ хоёр, хуучин хоёр нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэлтээ (comeback) хийнэ.

Манай Ангелина маань хамтлагийнхаа гарсан юм биш шүү! Эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагийн 2р цомгийн ажилаас чөлөө авсан байгаа. Зарим хүмүүс байж боломгүй таамаг дэвшүүлж цуу яриа гаргахгүй байхыг нийт Ваби нарыхнаа өмнөөс хүсч байна Тэгхээр 2р цомог болох The Machin дээр Ангелина маань оролцоогүй тул цомогт багтсан 6 дуу нь дээр гарахгүй болохыг анхаараарай гэжээ. Тэгвэл Ангелина буцаж хамтлагтаа эргэн ирж байгаа шуум тараад байна.

error: Content is protected !!