Жүжигчин Г. Ундармаагийн МИСС явсан үеийн зураг

Нэгэн цаг үед хошин урлагийн ШИНЭ ҮЕ продакшний гол нүүр царай явсан жүжигчин Г.Ундармаа одоо бол бие даасан уран бүтээлээрээ үзэгч олноо байлдан дагуулах болсон.

Залуу насандаа урлагийнхан тодроо сайхан бүсгүйчүүдийн тоонд багтаж явсан тэрбээр цагтаа МИСС явсан үе байгаа гэнэ. Гэхдээ элдэв тэмцээний биш харин хамтлагийн шинэ жилийн арга хэмжээний МИСС бололтой.

Түүний хуучны дурсамжийг сэргээх МИСС өргөмжлөлт зураг цахим орчинд таржээ. Уран бүтээлийн хувьд үргэлж шинийг эрэлхийлдэг тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН олон ангит киногоороо үзэгч олонтой уулзах аж.

error: Content is protected !!