С.Ононбат: Миний хань, миний насан туршийн минь цор ганц хайр, анхны минь бөгөөд эцсийн минь хайр юм.

С.Ононбатыг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэж болно. Ононбат рок попын нууц ноёнтон, Пентатоник наадмын санаачлагчдын нэг. Түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний On and Off продакшнаар клипээ, тоглолтын найруулгаа хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн. С.Ононбат Урлагийн гавьяат зvтгэлтэн бол ээж нь Үндэсний телевизийн анхны найман боловсон хүчний нэг телевизийн найруулагч, Соёлын гавьяат зvтгэлтэн Янжмаа гуай юм.

Тиймээс багаасаа л дэлгэцтэй ойр өссөн аж. С.Ононбат 1993 онд On and off продакшнаа байгуулсан. Шинэ жилээр хүмүүсийг телевизийн өмнө уядаг байсан Цэнхэр дэлгэц-ийг С.Ононбат найруулан хийдэг байв.

Эхнэр Нансалмаа нь Боловсрол сувгийн Mongolian next top model загварын шоуны шvvгчээр ажиллан, олон нийтэд дахин танигдсан. С.Ононбат, Нансалмаа хоёр гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Юутай ч шvvгч С.Ононбатыг гэргий Т.Нансалмаагаасаа олон насаар дүү гэлцдэг. Харин тэд нэг л насны зөрvvтэй. С.Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурласан гэдэг.

Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ. Т.Нансалмаа 102,5 FM, дараа нь 25 дугаар суваг телевизэд ажиллаж байсан. Харин С.Ононбаттай гэрлэснээр On and off продакшнд ирсэн. Хэрвээ С.Ононбаттай гэрлээгүй бол одоо ч 25 дугаар суваг телевизэд ажиллаж явна байх гэж дурссан байдаг.

Мөн С.Ононбат өөрийн цахим хуудаснаа “Насан турш ингэж хэлхэлдээд л ажлаа ч амьдралаа ч босгож явна. Ажлын завсарлагаар амарч байнаа гэдэг зураг. Насан туршийн минь цор ганц хайр, анхны минь бөгөөд эцсийн минь хайр юм. Миний хань, миний хүүхдүүдийн эх, миний хамтрагч, миний найз, бүх ертөнц минь гэжээ.

С.Ононбат найруулагч дөрвөн хүүхдийн аав гэнэ. Түүнээс Та хэр сайн аав бэ гэж асуухад, Хүүхдүүд маань л хэлэх байх даа. Би ч ер нь мэдээж сайн байхыг л хичээж амьдардаг. Хүүхдүүдээ сайхан эрхлvvлэх дуртай. Дураар нь байлгахыг боддог. Өөрийн vзэл бодолтой хүмүүс болгохыг хичээдэг дээ. Гэр бүлийн vнэ ц.э.нэ бол харилцан хvндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна.

Эхнэр Нансалмаа нь нөхрийнхөө талаар ярихдаа:

Хаана ч явсан, яаж ч байсан, өBдөх зoвох, жаргах нaргих аль ч үед надаа бат ар тал бий. Анх таарснаасаа өдийг хүртэл яг хэлсэндээ, амласандаа байдаг найдвартай эр хүн бий. Намайг онигоо ярихад тэр хэд дахин сонссон ч анх сонсож байгаа аятай үнэн голоосоо инээдэг. Намайг дуулхад анх удаа шvтдэг алдартай дуучнаа сонсож байгаа мэт б.ишрэн сонсож, хоолой хvрэхгүй газарт минь түрж..aмьсгалаас минь аз жаргалыг мэдэрдэг гэдгээ мэдрvvлдэг.

Махлаг байсан ч сайхан гэж, тарган байсан ч сайхан гэж…ямагт хайрлаж хардаг нэг хүн бий. Миний хань, хүүхдүүдийн минь эцэг, хамтрагч , өвөө шиг минь духан дээр минь vнэрлэн үнсэгч, тэнгэрийг мөрлөгч, нөмөр хэмээжээ.

error: Content is protected !!