Хоёр шинэ гишүүнтэй болсон The Wasabies хамтлаг шинэ дуугаа цацлаа

The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи  реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ.

Тус хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Ангелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Ангелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан. Тэгвэл тус хамтлагийнхан сар орчмын өмнө анхны үрээ өлгийдсөн Аминхүслэн, хэдхэн сарын дараа ээж болохоор зэхэж буй Энхгэрэл нарыгаа их амьдралд үджээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа талаар албан ёсоор мэдэгдэл хийж, 3 жилийн турш The wasabies хамтлагийн нэг хэсэг байсан хамтлагийн гишүүн Энхгэрэл, Аминхүслэн нартаа цаашдын амьдралд нь бүхий л сайн сайхныг хүсье. Удахгүй шинэ бүрэлдэхүүн, шинэ уран бүтээлээр уулзацгаая хэмээн шинэ гишүүдээ нууцалсан зургаа оруулсан байсан юм.

Тэгвэл The wasabies – Windy, Jasmine, Buyka, Anuk гэх шинэ хоёр, хуучин хоёр нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэлтээ (comeback) хийж байгаагаа зарлан шинэ бүрэлдэхүүнтэй постероо цахим орчинд тараасан билээ.

Тэгвэл шинэ гишүүдээр хүчээ зузаатгасан The Wasabies хамтлаг шинэ дуу болох GIRLFRIEND дуугаа цацсан байна.

error: Content is protected !!