OOGII брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг монгол оюутнууд суралцах боломжтой Австрали сургууль барьж байна

Арьсан гутлын бизнес эрхлэгч О.Оюунцэцэг  LiteCity нэртэй төсөл хэрэгжүүлж, Австрали сургууль барьж байгаа гэв. Энэхүү сургуулиа Нүхтийн цэвэр агаартай бүсэд байгуулах аж.

Энэ талаараа тэрбээр Lite City төсөл хэрэгжиж, Австрали Монголын хамтарсан сургуулийн барилга маань эхэлсэн. Олон жил төлөвлөсөн, мөрөөдсөн Дэлхийн хүн бүтээх сургууль минь. Дэлхийн аль ч улсад очсон шилдгүүдтэй нь өрсөлдөж чадахуйц Хүн бүтээх, зарчим хүмүүжил морал дээр суурилсан боловсрол хэмээн бичжээ.

Oogii брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн загварын ертөнцийг өөрийн брэндээрээ байлдан дагуулж буй гэхэд хислдэхгүй. Матар, могойн арьсаар урласан цүнх, өндөр өсгийт, түрийвч, гутал, тэлээ гээд түүний Oogii брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд охид, бүсгүйчүүдийн шунал өдөөх нь аргагүй байдаг. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Авсртали улсыг зоpиод багагүй хугацааг үдсэн.

Xapийн оронд хэдийнэ өөрийн бай сууриа тогтоогоод амжсан тэрээр Крис гэх гадаад залуутай дэр нэгтгэсэн. Оогий үүнээс өмнө амьдрал зохиож байсан түүхтэй ч ганц бие ээжийн статус сахисаар үлдсэн байдаг.

Single mom-ийн үүргээ ягштал биелүүлж байсан түүний хүү ийм том болсон. Хapийн оронд гаднын боловсрол эзэмшүүлж, эх хэл, эх орныг нь мартуулахгүй гэж цагийн багш түрээслэн, боловсрол мэдлэгт нь ч тун их анхаардаг аж. Өдгөө харин австрали залуутай хамтын амьдралаа төвхнүүлээд амжсан

error: Content is protected !!