Дуучин Т.Амина өөртөө ийм өөрчлөлтийг хийжээ

Дуучин Т.Амина Каспер, 12 цаг зэрэг дуугаараа олны танил болсон тэрбээр нэгдүгээр ангийн сурагч байхаасаа л дуу дуулж эхэлсэн. Багаасаа л хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд явдаг байсан бөгөөд анх 1999 онд буюу хоёрдугаар ангийн сурагч байхдаа Хатанбүүвэй дуулалт жүжигт тоглож дуу хуурын ертөнцөд гараагаа эхлүүлсэн гэдэг. Өдгөө дууны урлагаа төрийн албатай хослуулан яваа тэрбээр өөрийн нүүр царайндаа дараах өөрчлөлтийг хийжээ.

Ийн дуучин Т.Амина дахин төрсөн мэт болжээ. Тэрбээр хоёр ахтай айлын ганц охин. Дархан-Уул аймагт төрж өссөн. Ах Эдмон нь түүний олон сайхан дууны үгийг, заримыг нь бүр аятай нь зохиож, дууных нь үглэдэг хэсгийг хүртэл бүтээсэн гэдгийг зарим уншигчид мэдэх биз.

Түүнийг өөрөөсөө хэдэн насаар ах хүнтэй суусан гэлцдэг. Гэр бүлийн амьдрал, төрийн алба гээд шинэ уран бүтээл гаргах завгүй яваа дууч бүсгүй өөрийнхөө өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Түүний гол имиж бол алтан зүүсгэл юм. Тэрбээр уран бүтээлч хүний гоо сайхны талаар хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой. Би эрүүл мэндийг л их чухалчилдаг. Түүний дараа ажил хөдөлмөр, гоо сайхны асуудал орох байх. Би эрүүл байх нь өөрөө гоо сайхан гэж ойлгодог. Төгөлдөржихийн хувьд хүн гоо сайхандаа цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд яг тогтмол гоо сайханд ороод, үсээ янзлуулаад, нүүрэндээ маск тавиулаад байдаггүй. Залуу хүний хувьд гэрийн нөхцөлд сүүгээр угаах, айргаар шавших, мөсөөр арчих гээд арьсаа арчлах энгийн арга хэрэглэдэг.

Нэг их оо энгэсэг түрхээд байдаггүй л дээ. Нас насанд тавигдах шаардлага байна шүү дээ. Тэр үедээ бол өөр хэрэг. Яахав шаардлагатай үед мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллалгүй яахав. Тэрнээс өдөр тутамдаа бол нэг их будаад байдаггүй. Нүдээ л буддаг. Ер нь би чинь натур хүн шүү дээ хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байжээ.

error: Content is protected !!