Жүжигчин Өскө: Мөнгө,нэр алдарт дулдуйтах эрийн оронцогуу д МОНГОЛ бөхийн зүлэг ногоон дэвжээнээс 3aйл!!!

ТВ коктейл хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө цахим хуудаснаа өчигдөр болж дууссан бөхийн бapилдааны талаар сэтгэгдэлээ хуваалцжээ.


Тэрбээр бичихдээ, Монгол эрчүүдийн хүн чанар,Монгол бөхийн ёс жудаг ус агаар мэт хэрэгтэй байна, Мөнгө,нэр алдарт дулдуйтах эрийн оронцогуу д МОНГОЛ бөхийн зүлэг ногоон дэвжээнээс зaй л!!!

Бид үндэсний бөхөө хайралмаар байна!

Бид өв соёлоо дээдэлмээр байна!

Бид босоо МОНГОЛ бөх үзмээр байна гэв.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн тус бapилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий ес давж түрүүлсэн юм.

Жүжигчин Өөскө одоогоос зургаан жилийн өмнө анх Жюү жицү гэх энэхүү спорттой танилцаж байжээ. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж бэлтгэл хийж байгаа. Тэрбээр 2019 онд Японы Токио хотод болсон жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастерс ангиллын хөх бүсийн 76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байжээ.

Түүнчлэн 2019 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс ангилалд оролцож байсан. Тэрбээр жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай ажээ.

Тэрбээр энэ спорттой холбогдсон түүхээ хуваалцахдаа, тухайн үед урлагийнхаа хажуугаар ямар нэгэн спорт сонгон хичээллэх хэрэгтэй гэдэг бодол төрсөн. Тэгээд найзуудтайгаа ярилцсан. Баруунд сургууль соёл төгсөөд ирсэн нэг найз минь Жюү жицү гээд спортын нэг төрөл бий. Баруунд урлагийнхан голдуу энэхүү спортоор хичээллэдэг. Дэлхийн дахинд маш хурдацтайгаар дэлгэрч байгаа спорт юм. Тиймээс Жюү жицү гэх спортоор хичээллээд үз гэж зөвлөж байсан юм. Анх Юу гэнэ ээ. Ямар сонин нэртэй, юу гэдэг спорт вэ гээд эхэлсэн л дээ. Тэгээд судлаад үзтэл хэвтээ байрлалтай, ямар ч гэмтэл бэртэл авдаггүй, аюулгүй спорт байсан. Ямар хүмүүс хичээллэдэг вэ гээд сонирхоод үзтэл Пол Волкер хичээллэдэг юм билээ. Мөн Кенни Римс жюү жицүгийн техник ашиглаж тулаантай киноны гол дүрийг бүтээсэн байдаг.

Тэгээд Монголд энэ спорт дэлгэрсэн эсэхийг нь сонирхож үзсэн. Гэтэл Гаруда клуб дөнгөж байгуулагдаж байсан юм билээ. Анх ингэж танилцаж, энэ спорт руу орж байлаа. Суудлын өвчтэй буюу нуруу нь өвддөг хүмүүс энэхүү спортоор хичээллэх хамгийн тохиромжтой. Миний нуруу ч өвддөг байлаа. Нуруугаа анагаана гэхээс илүү спорт гэдэг талаас нь харж орсон болохоор улам их сонирхох болсон хэмээжээ.

error: Content is protected !!