М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар нарт Баянхонгорчууд гурван өрөө байр бэлэглэжээ.

ДАШТ-ний иж бүрэн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 16 жилийн жүдо бөхийн замналдаа зуны олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Харин залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хоёр дахь олимпын наадамдаа оролцож, хүрэл медаль хүртсэн юм.

error: Content is protected !!