Жүжигчин Жерри ээжтэйгээ адилхан

Улаанбаатар би чамд хайртай, Рекет, Оne night, ТҮЦ-ний охид зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй. Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь vзэгчид илvv сайн мэдэх болсон билээ

Жүжигчин Т.Бадамжав Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Таван настайдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр багаасаа л дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай байснаас гадна их эpшvvд xvvxэд байсан гэнэ. Ээжтэйгээ их адилхан гэнэ шүү.

Түүнийг жижиг биетэй, адтай болохоор нь Жерри хэмээн өхөөрдөн дууддаг гэнэ лээ. Гэхдээ энэ нэр аль ахлах сургуулийн сурагч байхаас нь улбаатай аж. Сурагч байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, Жерри хэмээх нэрийг авчээ. Жерри хэмээх өндөр сурагчтай өрсөлдөж, түүнээс илүү хурдан хөдөлгөөнтэй байсан тул энэхүү нэрийг авсан байна Тэр үеэс хойш Жерри нэрээрээ илүү танигдсан бөгөөд түүний жинхэнэ нэрийг мэдэхгүй хүмүүс их.

Түүний ханийг Хосоо гэдэг. Тэд 2019 онд хуримаа хийж гал голомтоо бадраасан бөгөөд хөөрхөн хүүтэй. Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэгт амжилтттай оролцсон түүнийг бүжгийн урлагийн чамгүй авьяастай нэгэн болохыг үзэгчид хэдийнээ мэддэг болсон. Жерри багаасаа бүжиглэх дуртай, бүжгийн урлагт хайртай хүүхэд байсан төдийгүй бүжгээр гурван ч удаа улсын аварга болж байсан түүхтэй нэгэн. 

error: Content is protected !!