Б.Болдсайхан: Зүpх мaртахгүй төсөл түр зoгсох нь, дaнс yлaйсaн

Б.Болдсайхан эмчийн удирдан хэрэгжүүлдэг Зүрх мартахгүй сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсох болжээ. Энэ талаар тэр өөрийн Твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Төслийн дансанд буй мөнгө энэ долоо хоногт 15 хүүхдийн хагалгаанд орох зардалд л хүрэлцэж байгаа аж. Б.Болдсайхан Дaнс yлaйсaн… Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 хүүхэд ороод зогсох нь. Хүмүүс, компаниуд тусалж, дэмжээрэй. Xүүxдийн зүpxний хaгaлгaa xямд, aмaр биш гэж хоёр өдрийн өмнө жиргэжээ.

Зүрх мартахгүй төслийн Голомт Банкан дахь хандивын данс: 141 513 9507.

Олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсэж байгаа юм байна.

error: Content is protected !!