Ш.Жавхлан чихэртэй зайрмаг дуугаар СУИС-т тэнцэж байжээ

Удмаараа багш гэр бүлээс ганцаараа жүжигчин мэргэжлийг сонгохоор сэтгэл шулуудсан Ш.Жавхланг өдгөө танихгүй хүн ховор. Арван жилийн сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ удмыг дагаж багш болохоор бэлтгэж байжээ.

Гэтэл хүүхэд байхаасаа л сэтгэлийн мухартаа нууцалж явсан мэргэжлээрээ суралцахаар СУИС-т очиж бүртгүүлж байжээ. Ингээд элсэлтийн шалгалтынхаа эхний хоёр шатанд өөрийн авьясаар тэнцсэн аж. Ингэхдээ дуу дуулах үзүүлбэрт Чихэртэй, цөцгийтэй, шоколадтай зайрмаг, Чи ч дуртай, би ч дуртай, цөмөөрөө дуртай гэдэг хүүхэд бүхний мэддэг дууг дуулж тэнцэж байсан гэнэ шүү. СУИС-ийн түүхэнд энэ дууг дуулж шалгалтдаа тэнцэж байсан хоёр л хүн байсан ажээ. Түүнийх нь нэг нь болж байсан тухайгаа Бажи Ялалт хоёртой хууч хөөрөлдөхдөө ярьсан байна. Уг дууг дуулсан нэг нь ТВ-9 телевизийн Кино албаны дарга, жүжигчин Н.Долгор гэнэ.

Тэрбээр өөрт оногдсон дүрээ сайн гаргаж чаддаг эмэгтэй жүжигчдийн нэг. Басхүү орчуулгийн киноны мастер болж яваа нэгэн билээ. Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа.

Оюутан ахуйдаа ээж болж хүүгээ өлгийдөн авч байсан. Өдгөө ганц бие ээж. Олноо өхөөрдөм төрхөөрөө одоог ч

error: Content is protected !!