Эко машин ХХК-ийн захирал А.Жанчивдорж: Бид сайхан сэтгэлээр хандаж автомашин, бэлэн таван сая төгрөг бэлэглэсэн. Биднийг хуучин машин өгсөн мэтээр ярьж байгаад гомдолтой байна

Эко машин ХХК-ийн захирал А.Жанчивдорж – Манай компани Япон Улсаас автомашин оруулж ирдэг. Монголд яваагүй автомашин зардаг гэсэн үг. Саид Моллайгийн сонгож авсан машин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн байсан нь үнэн.

Гэхдээ Монгол Улсад орж ирээд хоёр хонож байсан. Бид сайхан сэтгэлээр хандаж, мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд автомашин, бэлэн таван сая төгрөг бэлэглэсэн. Ингэж байхад биднийг хуучин машин өгсөн мэтээр ярьж байгаад гомдолтой байна.

Манайх 0 километр явсан автомашин зардаггүй шүү. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Мөн үүнээс гадна бид Саид Моллайг дэмжиж, цаашид хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Одоо хүртэл бидэнд албан ёсны тайлбар өгөөгүй байна. Машинаа авсныхаа дараа манай компани дээр ирж, машинаа өөр хүний нэр дээр шилжүүлж авсан. Тэр нь Монгол Улсын өөрийнх нь хамаарал бүхий иргэн байсан 

error: Content is protected !!