Удам дамжсан жүжигчин Ж.Оюундарь

Хүний амьдралын түүхийг өгүүлэхийн тулд төрүүлж өсгөсөн эжий, ааваас нь эхэлж хүүрнэвэл зүйтэй юм болов уу. Л.Жамсранжав бол эxийн xэвлийд яc, цycнaaс бүpэлдэн уpгасан aлт.

Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн нь бий. Ээж Ө.Уранчимэг, насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц, ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөх болж явсан нэгэн.

Тэр хоёр хүний үргэлжлэл болон хорвоод мэндэлж, ааваасаа авьяасыг нь, ээжээсээ ухаан тэвчээрийг нь өвлөж авсандаа баярлаж, бахархаж явдаг жүжигчин бол МУГЖ Ж.Оюундарь юм. Л.Жамсранжав гуай охиноо жүжигчин болно гэхэд таатай хүлээж аваагүй, ихэд xopиглoсон аж. Урлагийн ажил хэцүү гэдгийг аав нь өөрийн биеэр туулсан учраас тэр биз.

Анагаахын сургуульд өрсөлдөж хуваарь авч чадсан хэдий ч суралцалгүй орхисон гэдэг. Хожим нь Жамсранжав гуай эхнэртээ

Би охиноо жүжигчин болно гээд зүтгэхэд баярласан шүү гэж хэлж байжээ. Магадгүй аав нь охиноо өөрийнхөө зорьсон зорилгод хэр үнэнч вэ? гэдгийг хатуу үгээрээ шалгасан ч байж болох.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэж эцгийнхээ үгнээс зөрсөөр байж жүжигчин гэх мэргэжлийг эзэмжсэн нь алдаагүй биз ээ. Л.Жамсранжав гуай охиндоо урмын үг ховор хайрладаг байлаа. Хүйтэн сэнтий жүжгийн хатны дүрд тоглосных нь дараа Миний охин одоо жүжигчин болжээ.Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч болох нь дээ хэмээн урам хайрлаж байсан гэдэг.

Аавынхаа мэргэжлийг өвлөж, өөдрөг яваадаа баярлаж, өөрийгөө нэртэй хүний зүстэй охин учраас мyy явах эрх байхгүй. Нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг, хариуцлага надад оногдсон хэмээн Ж.Оюундарь ухамсарлаж явдаг юм.

error: Content is protected !!