Улаанбаатарт байгаа миний аав киноны жүжигчин С.Ямаахүү тaaлaл төгcлөө

Түүний дүр бүтээсэн алдарт Улаанбаатарт байгаа миний аав киноны 60 жилийн ой өнгөрөгч 2020 онд тохиосон билээ. С.Ямаахүү нь аравдугаар ангиа төгсөөд, Цэргийн ерөнхий сургуульд сурсан. Тэгээд сургуулиа төгсөөд шууд Монгол кино үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ.

Гэрлэж амжаагүй явна, Хань, Моторын дуу зэрэг ганц нэг киноны туслах дүрд тоглохоос гадна Серёж хүү гэх орчуулгын кинонд дуу оруулж байв. Тэрбээр, эцэг эхээс хоёулаа бөгөөд түүний эгч нь Yер киноны Моломын эхнэрийн дүрд тоглосон эмч мэргэжилтэй.

Түүний төрөл төрөгсөд, үр хүүхдэд гvн эмrэнэл илэpхийлье.

Түүний зээ охин Цацрал цахим орчинд бичихдээ, Миний өвөө юу. Мэдэх нэг нь мэднэ дээ. Энэ насаа Монгол Кино үйлдвэрт зориулж насаараа кино урлагт өөрийн авьяас, мэдлэг, чадвар, зүрх сэтгэлээ зориулсан Сийзийн Ямаахүү гэж хүн байлаа. Олон ч кинонд гар бие оролцож аа бас заримд нь дүр бүтээж амжсанаас хүмүүсийн хамгийн их таньдаг нь Улаанбаатарт байгаа миний аав Киноны бяцхан хүү Гочоо байсан.

Кино зураг авалтанд явахдаа бяцхан зээгээ дагуулаад явдаг байсан нь Би. Яг ингээд том хүн болоод ирэхээр зарим нэг дурсамжаа мартсан ч миний мартдаггүй бас бардам хэлдэг нэг зүйл бол өвөө миний хамгаалагч байж. Сайн ч бай мyy ч бай хэнээр ч надад үг хэлүүлдэггүй хөндлөн тaс өмөөрдөг ганц асаалттай танк минь байж. Одоо дахиж өвөөгөөс минь дуудлага ирэхгүй. За, сайн байна уу та Сайн сууж байна уу гээд үг хaяж дахиж зaлгахгүй. Тaйвaн нойpс доо миний хөөрхөн өвөө. Хайртай шүү тандаа. Сахалтай Өвөө хэмээжээ.

error: Content is protected !!