Т.Дэлгэрмөрөн: Аваарын дохио асаасан эмнэлгийн түргэний машинд бодсон аавын бодол

Шөнийн мэнд ээ ах дүүсээ. Аваарын дохио асаасан эмнэлгийн түргэний машинд бодсон аавын бодол ; Тэртээ 1989 оны 9-р сарын 2-ны орой миний бие яг ийм дохиотой машин дотор үхэ.х сэхэхээ туулж явсан юм.Бичхэд урт түүх учраас товчхондоо , сэтгэлийн тэнхээ гэж юу болохыг ухаарсан 2-р ангийн хүүхдийн тэсвэр тэвчээр гэмт.лийн эмнэлэгт бүхэл бүтэн нэг жил хэвтсэн дурсамж минь нүднээ харагдаж , булбарай үрээ чанга тэврэн гол зурав гээд сийрүүлэхэд хангалттай юм байна.

Аав ээжийн сургааль , гэр бүлийн дотно харилцаа итгэлцэл гэдэг элгэндээ нааж энгэртээ тэвэрч өсгөсөн хүүхдийн эд эсэнд хүмүүжил болон хүртээгддэг учраас нүд нь сүүмийсэн хайртай үрээ бодох тоолонд хоолой зангирч , бурхан заяасан амьдралынхаа туулж яваа замыг бусадтай зүйрлэж ихэнхдээ санаа алддаг , тэр тоолондоо эд эсээрээ үх.эж байдаг даа эцэг эхчүүд бид. Цаг алдалгүй шуурхай явах түргэний машинд зам тавьж өгч байгаа нийслэл хотынхоо иргэдийн боловсролыг гунигийн нүдээр харж дотор давчидаж явтал , жолоо барьж явсан залуу сэтгэл сэргээлээ.

Тэр жолооч залуу өөрийнхөө хүсэл сэтгэлийн дуудлагаар эмнэлгийн байгууллагад энэ биеэ зориулан үнэ төлбөргүйгээр ажиллан бусдад тусалж , тангарга өргөсөн эмч сувилагч нарт хань түшиг болж байхыг нь сонсоод итгэл минь бадарч гомдож байсан амьдралаа уучлах ухаан минь ундарсан даа.Тэр залууг Нарангэрэл Сансарням гэдэг юм билээ.Мундаг байгаа биз залуусаа нэгийг боддоо.

Дээхэн үед нэг хандивын тоглолтонд надтай таарч зургаа авхуулсан гэнэ.Дараа өдөр нь хуучлахдаа гэрт минь ирж үрсийн минь эрүүл мэндэд анхаарал тавьсан эмч бүсгүй маань хайртай дуучнаа хараад баярласаан гэж байна билээ гэж дурсахад хайр хүрч билээ.

Ээж аавуудаа !!! Aнхаарал болгоомж гэдэг амьдралын зурсан зургаас илүү чухал.Аргаа барахдаа бид тавьлан гэж сэтгэлээ эмчилдэг ч худлаа шүү дээ , алдаа гаргасан нүг.лээ цайруулж байгаа гэмшил юм үнэндээ. Энэ бүхнийг эрүүлжүүлж , эмчилж эдгээж , ухааруулж улаан шугаманд эрсдэл тээн ажиллаж байдаг эрүүл мэнд , онцгой байдал , цагдан сэргийлэхийн бүхий л албан хаагчиддаа баярлалаа гэж зүрх дарцгаая аа.Бид дэндүү цөөхүүлэхнээ үндэстэн юм шүү дээ. Баярлалаа та нартаа.

error: Content is protected !!