О.Хангай: Ундармаа эгчийгээ үнсэж мүнсэхгүй тарвас зүгээр өгнөө

Жүжигчин Г.Ундармаа, Улсын харцага О.Хангай нарыг сошиал дахь олон нийт учрууллаа. Учир юун гэвэл, Г.Ундармаа эхлээд цахим хуудастаа нэгэн залууд үнсүүлж, хоёр шуудай тарвас авсан хэмээн тоглоом хийсэн юм. Харин яг эл үест харцага О.Хангай тарвас худалдаалж байгаа билээ.

Ийм ч учраас Г.Ундармаа арай харцагад үнсүүлээд тарвас авсан юм биш биз гэсэн хөнгөн тоглоом сошиалд өрнөж байна.

Г.Ундармаа нь Ачааны машинаараа дүүрэн тарвас ачсан залуу Нэг үнсүүлчих, хоёр шуудай тарвас өгье гэнэ ээ. Арай ч дээ, aймaaр yyp хүpcэн гэж бичээд, ардаа хоёр шуудай тарвас тавьсан зургаа байршуулсан юм. Олон нийт Арай О.Хангай харцага маань биш байгаа хэмээн xoшигнooд авсан.

Үйл явдлын араас О.Хангай Г.Ундармаад нээрэн ч хоёр шуудай тарвас бэлэглэв. Хөөрхөн, хөгжилтэй учрал. Түүнчлэн Хангай харцага, Хүмүүс намайг гээд байх юм. Би биш шүү. Ундармаа эгчийгээ үнсэж мүнсэхгүй тарвас зүгээр өгнөө хэмээн хөгжилтэй тайлбар хийсэн юм.

error: Content is protected !!