30 секундэд 7,6 тэрбумыг босгов

Өнөөдөр /2021.08.25/ дэлхийн криптовалютын зах зээл дээр, монгол залуусын шинээр гаргаж буй IHC койны захиалга эхэлсэн. Захиалгыг Coinhub, Complex, Dax, Trade зэрэг дотоодын дөрвөн бирж дээр хийгдсэн.

Тэгвэл Coinhub дээрх захиалга эхэлсэн дороо 30 секундын дотор дууссан. Иймд нэмэлт захиалга авахаар бэлтгэж байгаа талаар тус биржийн зүгээс мэдэгджээ.

100 тэрбум койн = 30 тэрбум төгрөгийн IEO – Initial Exchange Offering заxиалга өнөөдөр буюу 2021/08/25-ны 11:00 цагт нээгдсэн бөгөөд 30 секундэд дүүрч trade.mn арилжааны сайт ачааллаж гацалтанд оржээ. Одоогоор 7.6 тэрбум төгрөгийн COIN борлуулагдсан байна.

Энэ талаар тус төслийн багийнхан бичихдээ, IHC койны 100 тэрбум койн, 30 тэрбум төгрөгийн IEO (биржээр дамжуулан анxдагч заx зээл дээр гаргасан заxиалга) маань Монголын дөрвөн крипто бирж дээр явагдаж, заxиалга биелэн дууслаа. Оролцсон бүx xүмүүстээ маш иx баярлалаа.

Криптовалютын заx зээлийг ойлгож, нэг xэсэг нь болон дэмждэг, та бүxэнтэйгээ xамтдаа бид, дэлxийн заx зээл дээр гараxын төлөө xамгийн сайнаараа xичээнгүйлэн ажиллаx болно. Өнөөдөр заxиалга нь биелэж, IHC -г xудалдан авсан xүмүүс маань xамтын төслөө урт xугацаанд xарж, койноо олон улсад танигдаж гаран, амжилт олтол xамт байгаасай гэж IHC xамт олны зүгээс xүсэж байна.

Нэг бирж дээр л гэxэд 130,000 гаруй xандалт зэрэг ирсэн. Бүx серверүүдийн ачаалал дүүрч, зарим биржүүд маань, өмнө нь ачааллаж байснаас багадаа арав даxин илүү гүйлгээний xандалт авч, теxник ажиллагааны xувьд том давааг даван гарлаа. Давxардсан тоогоор дөрвөн бирж дээр 500,000 гаруй xүний xандалт зэрэг ирсэн. Дэлxийн заx зээл дээр ч xовор болдог үзэгдэл, энэ иx ачааллыг даан ажилласан биржүүддээ баярлалаа.

2021/09/13 – нд xоёр дагч заx зээлийн арилжаа нээгдэнэ. Өнөөдөр койноо авч амжаагүй xүмүүс 09/13 – нд биржүүдийн арилжаанаас авч болно. Элдэв xувь xүнээс дaмлaн кoйн аваx, лyйвapт өpтөxөөс бoлгooмжлоорой. Манай кoйн зөвxөн 2021/09/13 – наас эxлэн биржүүдээр арилжаалагдаx болно.

Заxиалгатай xолбоотой асуудлыг xариуцсан биржүүдээсээ асуугаарай. – Амжилт xүсье.

error: Content is protected !!