Koйн худалдаж авахаар байршуулсан мөнгөний 1 хyвийг сyyтгажээ

Эхнэртээ сард 10,000 долларын цалин өгдөг залуу шиг болох гэсэн хүмүүс кoйн руу хошуурав. Өчигдөр 30 минутад 30 тэрбум төгрөг цуглуулаад зогсоолоо.

Кoйн худалдаж авахыг хүссэн олон мянган хүн худалдаж авч чадсангүй. Хүмүүс мөнгөө койн худалдаж авахын тулд бирж дээр байршуулсан. Нэгэн зэрэг бүгд хандалт хийхээр мэдээж сервер гацна. Кoйн авч чадаагүй хүмүүст та амжсангүй гээд болоо.

Бирж дээр байршуулсан мөнгийг нь буцаахдаа 1 хувийг нь суутгаж үлдэв. 10 сая төгрөг шилжүүлсэн хүнээс 100,000 төгрөгийн суутгал авсан гэсэн үг. 10 сая төгрөгөөр кoйн авах чадаагүй 10 хүнээс 1 сая төгрөг суутгал нэрээр авсан гэсэн үг . Хичнээн хүн оролцож зөвхөн суутгалаар хэдэн төгрөг олсноо зарлах хэрэгтэй. Хүмүүс анхааруулсаар л байгаа шүү

Сэтгүүлч Б.Отгон

error: Content is protected !!