Дуучин Укагийн ТУСЧ нөхөр

Киви хамтлагийн ахлагч шаргал үст Ука үрийн зулай үнэрлэж хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон.  Эх хүн байхын баяр жаргалыг мэдэрч буй тэрээр будаггүй төрх, булчинлаг биеэ алдаагүй яваа. Угаас хөдөлмөрч зан чанартай уран бүтээлч бүсгүй наадмын үеэр сошиал контентод нь оролцон ярилцлага өгснөөс болж нэг хэсэг нэлээд олны шүүмжлэлд өртсөн билээ.
Энэ мэтээр анхааралд өртөж явсан дуучин бүсгүй сүүлийн үед урлаг гэхээсээ илүү үе үехэн фитнесст харагдах болжээ. Зарим нэг нь түүний нөхөр нь үүнд уруу татсан гэх яриа ч бий.
Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй хосууд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд зохиогдсон  хошин урлагийн  UB comedy клубийн тусгай дугаарт  уригдан хамт ирснээр харилцаагаа тэр бүр нуухаа больсон.Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг аж.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ хэмээж байжээ.

Сонирхуулахад түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэнэ. Дуучин Ука өмнө нь дотны найз, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хуриманд зориулсан Гурван үгээ хэлэх үү дууныхаа клипэнд нөхрөө тоглуулж байсан билээ.

Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Ука, загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан хүүхнүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн царайлаг бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг. Харин тэд ээж болоод хамтрал нь нам жим болсон юм

error: Content is protected !!