МСS-ын Oджapгaлтай нэp хoлбогдож байсан ЖAГAР Дэлгэpмаа нaм жим aмьдaрч байна

Miss international-2004 тэмцээний дэд байр, Хаврын гоёл-2006 наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмаа хэдэн жилийн өмнө олны анхаарлыг нэлээд татаж байсан бүсгүй.

Элсний нүүдэл киноны Анхмаагийн дүрд тоглохын сацуу Жагар компани, Hi Fi store-ийн рекламаар залууст танигдсан тэрбээр төд удалгүй харийн орныг зорьсон юм.

Эх орондоо ирсний дараа Дээгий алдарт МСS-ын Oджapгaлын aмpaг гэх яриа 2015 онд шap xэвлэлийн хуудаснаа чиx дэлcэх болсон. Түүнчлэн тэд дундаасаа хүүхэдтэй болсон гэх яриа ч гарч байсан. Харин хэн хэн нь энэ талаар нэг ч удаа aм нээгээгүй бөгөөд тэдний харилцаа үнэн эсэхийг хэн ч баталж нотлолгүй өдийг хүрсэн. Харин загвар өмсөгч бүсгүй ч олон нийтэд xaрагдахаа больж тэдний харилцаа олон нийтэд мартагдсан гэхэд болно.

Түүний хувьд хамгийн сүүлд жүжигчин Б.Амарсайхантай хамтран YPГЭЭЛЭГ-2 кинонд тоглосноос хойш олны хараанаас дайжин нам жим амьдарч байгаа гэхэд болно.

Ингээд түүний 2007 онд gogo.mn сайтад өгч байсан олны танил болж байх үеийн ярилцлагын эргэн сануулж хүргэж байна.

-Загвар өмсөгч Дэлгэрмаа Монголын загварын ертөнцөд ороод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгэхээр анх загвар өмсөж эхэлсэн үеийг чинь сонирхоё гэж бодлоо?
– 13 настай байхдаа загварын ертөнцөд хөл тавьсан. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм билээ. Автобусны буудлын талбайгаар явахдаа ч Энэ ч ёстой бүжиглэчихмээр талбай байна шүү гээд л явдаг хүүхэд байсан. Монголынхоо загвар өмсөгчдийг сайн мэдэхгүй ч Fashion TV их үздэг тэр үедээ би загвар өмсөгч болж болох болов уу гэж боддог байлаа. Эгч маань намайг дагуулан аваачиж шалгуулж байсан. Эхний жил их жижигхэн охин байсан болохоор хасагдчихсан. Тэгээд жилийн дотор 15 сантиметр өссөн дөө. Одоогоор Гоёл наадамд би дөрвөн удаа оролцсон. Энэ жил Гоёл наадмын 20 жилийн ой болох гэж байна. Би ч мөн 20 нас хүрлээ.

-Ганцхан жилийн дотор тэгж их өсөөгүй байсан бол одоо юу хийж байх байсан бол?

-Өсөөгүй байсан бол мөрөөдөл маань биелэхгүй байх байсан. Гэхдээ би яагаад ч юм Хүн зорилгодоо хүрэхийн тулд өөрөө л хичээх ёстой гэж боддог. Дотроо бүх зүйлээ болж бүтнэ гэж бодож байвал сэтгэл санааг дагаж бүх зүйл өөрчлөгддөг юм шиг. Ээж маань ч надад их зөвлөдөг.

-Өөрийгөө гоё сайхан байлгах нь загвар өмсөгчийн хувьд бараг үүрэг юм шиг. Ер нь чиний хувьд гадаад төрхөө сайхан байлгахад хэрхэн анхаарч байна вэ?
-Спортоор хичээллэх дуртай. Арван жилд байхдаа сагс тоглодог байсан. Мөн ширээний теннис тоглох, усанд сэлэх их дуртай. Жилийн өмнө би маш туранхай, таргалах талаар ямар ч ойлголтгүй байсан болохоор дэглэм барих тухай юу ч санаанд ордоггүй байлаа. Өнгөрсөн жилээс хойш жаахан мах суугаад байгаа нь мэдрэгдээд ирсэн. Ингээд дасгал сургуулилтаар эрчимтэй хичээллэж, оройд махтай хоол идэхээ байсан. Харин өдөр нь сайн хоол идэж байхгүй бол Монголын байгаль цаг уурт тэнцэхгүй шүү дээ. Арьсаа арчлахдаа гол хэрэглэдэг зүйл маань гэвэл мөсөөр арчих. Жирийн үед нүүрэндээ будаг нэг их хэрэглэдэггүй.

-Загвар өмсөгчид тайзнаас гадна амьдрал дээрээ сайхан харагддаг хүмүүс. Тэгэхээр өөртөө хувцас худалдаж авахад багагүй анхаарал хандуулна биз?
-Би Дизайнеруудын холбоонд гэрээтэй ажилладаг учраас сард цалинждаг. Реклам сурталчилгаанаас мөн тодорхой хэмжээний мөнгө авдаг учраас өөрийн гэсэн орлоготой. Монголынхоо дэлгүүрүүдээс хувцасаа авдаг. Үнэ дагаж чанар гэдэг. Мэдээж хэрэг чанартай юм авахыг боддог. Гэхдээ би тэрбумтан, саятан болчихоогүй учраас үнэтэй брэндийн хувцас байнга аваад байдаггүй. Хааяа загварынхаа чиглэлээр гадаад дотоод явахдаа мөнгөө цуглуулж байгаад брэндийн зарим нэг хувцас авах дуртай. Сэтгэл сэргэдэг юм. Аксессуарын хувьд алт монет гэх мэт үнэтэй зүйл зүүх дургүй. Харин гялалзсан, том, жижиг охидын чимэглэлд дуртай.

-Чамайг харахад дандаа инээсэн царай нүдэнд буудаг. Ингэхэд yypлах баярлах үед Дэлгэрмаагаас ямар дүр төрх харагддаг бол?
-Уypлaхаараа мyyхай хараад л дуугүй суучихдаг / инээв/. Би өмнө нь аягүй их yypладаг байсан бол одоо тэрний оронд ном, сэтгүүл эргүүлээд суудаг болсон. Манай ээж надад Залуу нас чинь хамгийн чухал шүү гэж хэлдэг. Уурлавал хөгшрөнө шүү дээ.
Харин  баярлахаараа найз нөхөдтэйгөө уулзана. Би чинь их инээд муутай хүн. Сая кинонд тоглоход ч найруулагч маань намайг За Дээгий инээчихвэл 30 минут завсарлана гэж байсан / инээв/.

-Дэлгэрмаагийн найзууд гэж ямар хүмүүс байна вэ. Сургуулийнхан болон үеийнхэн дундаа нилээд нэр хүндтэй нэгэн болов уу?
-Элсний нүүдэл кинонд хамт тоглосон Энхцацрал бид хоёр дотно найзууд. Арван жилийн, СЭЗДС-ийн, загварын агентлагийн гэх мэт найзууд бий. Хааяа нэг уулзаж, юм ярьдаг, шoуддаг, тусалдаг олон найзтай. Есдүгээр ангидаа би Миссийн тэмцээн-д орж байсан учраас арван жилийн ангийнхан болон багш нар маань надад их сайн, би тэдэнтэй халуун ам бүл шиг байдаг. Харин СЭЗДС-д би өөр хүн болсныхоо дараа орсон учраас тэр үү зарим нь надаас дөлөөд байгаа ч юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж удахгүй дотносох байх.

-Найз залуутай юу?
-Найз залуу байсан. Би хичээл ном, загварын ажил ихтэй болохоор уулзах ч завгүй болсон. Түүнээс гадна нэг хүнтэй байнга уулзаад байна гэдэг надад таалагддаггүй. Зүгээр л би ганцаараа байхыг хүсдэг. Энгийн найзууд мэдээж байна.

-Тэгвэл хайраа илчилж байсан залуус олон биз дээ?
-Яах вэ энгийн, дотно найз нар байдаг. Хааяа зарим нь тэгж ярьж л байдаг юм /инээв/. Гэхдээ би айхтар дотно болоод байхыг хүсдэггүй.

-Загвар өмсөгч, мисс бүсгүйчүүдийг ихэвчлэн бaян, xөгшин эртэй нэр холбогддог гэдэг. Өөрт чинь хөрөнгөтэй эрчүүд хэр cээтэн хаяж байв?
-Загварынхны дунд хааяа янз бүрийн хүлээн авалт болоход зүгээр ярилцах хүмүүс байна. Мөн аль нэг компанийг сурталчлах ажил байдаг. Хааяа хүмүүстэй хамт хоол идэх тохиолдол бий. Энэ бол байх зүйл. Гэхдээ зарим нь утсаар ярьж, уулзая ч гэдэг. Шууд шулуухан aймaaр юм ярьдаг ч хүмүүс байдаг. Би тийм юмнаас их aйдaг. Монголд иймэрхүү зүйл газар авсан байж болох юм, сайн мэдэхгүй байна. Ер нь миний бодлоор бол нөхөр нь ахмад ч бай, хосууд хоорондоо л хайр сэтгэлтэй болж байвал хүмүүст нэг их хамаагүй юм шиг санагддаг. Хүн өөрөөсөө хэдэн ч дүү, хэдэн ч ах хүнтэй найзалж болно шүү дээ.  Хэн нэгэн мөнгөтэй байгаад нөгөө хүнийг хайрлаж, хайрлуулж чадаж байвал болж байна шүү дээ.

-Зарим тийм хосыг манайхан ихэвчлэн Энэ сайхан хүүхэнд үеийнх нь сайхан залуу олдоогүй юм байх даа гэдэг?
-Би лав арван жилийн зарим нэг хүүхэдтэй тааралдаад, уулзахаар бүр жаахан хүүхэд яриад байгаа юм шиг санагддаг. Үүгээрээ би хөгшин хүн надад таалагддаг гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ гэр бүл дотор эрэгтэй хүн эмэгтэй хүнээс тав зургаан насаар илүү сэтгэхүй, бие бялдарын хөгжилтэй байвал зүгээр болов уу гэж боддог. Манайд аль хэдийн ухаан суусан залуус бий л дээ. Гэхдээ ихэнхи нь yxаан суугаагүй, дэгэж дэpвээд, ийш тийшээ гүйгээд л байж байдаг нь надад таалагддаггүй. Ирээдүйд миний нөхөр надаас тав, зургаан насаар ах байгаасай гэж би боддог.

-Дэлгэрмаа маань үеийнхээ залууст cэтгэл дундуур байдаг юм байна. Ер нь өөрийн чинь сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг нь юу вэ?

-Сайн сайхан явж байгаа залуус байгаа. Гэвч зарим нэг хэсэг залуус маань өөрийн гэсэн зорилгогүй өдөр хоногийг өнгөрүүлж, залуу насаа үрж амьдарч байна. Гоё сайхан амьдрахыг мөрөөдөж, зорилготой байгаа ч түүнийхээ төлөө тэмцэхгүй байгаа нь үнэхээр сэтгэл зовоосон зүйл юм даа.


-Өмнө нь чи Жагарын рекламанд тоглож Би биe дaвхар болжээ гэж хэлэхдээ их л и ч иж байгаа дүрийг чадамгай гаргасан байдаг. Харин сүүлд тоглосон кино чинь чамаас хэр ур чадвар шаардав?

-Тэр рекламанд тоглох үед жаахан байсан л даа / инээв/. Би өөрөө жүжигчин биш учраас кинонд тоглоход xүндрэлтэй зүйлүүд олон гарсан. Гэхдээ манай киноны багийнхан бүгдээрээ надад тусалж дэмжсэн. Нөгөө талаар би нэгэнт энэ кинонд тоглохоор гэрээ хийсэн учраас байгаа хүч чадлаа шавхсан. Кино гэдэг хүнд маш их зориг өгөхөөр хүчтэй зүйл юм шиг санагдсан. Дүр маань гайгүй болсон байх гэж бодож байна.

-Энэ кино чиний хувьд анхны кино шүү дээ. Хэрхэн кинонд тоглох болсноосоо хуваалцаач?
-Өнгөрсөн хоёр сарын үед Цолмон багш надруу ярьж САС pictures дээр очоорой гэсэн. Надад өмнө нь залуусын сэдэвтэй маш олон кинонд тоглох урилга ирж байсан. Гэсэн ч бид барууны орны болон Солонгосын киног үзсээр байгаад кинонд өндөр шалгуур тавьдаг болчихсон юм уу бүү мэд, сүүлийн үед Монголд хийж байгаа киног үзэхэд нэг л таалагддаггүй байсан юм. Мөн үүнээс гадна кинонд тоглох хэцүү байх гэж боддог байлаа. Энхцацрал бид хоёр найзууд болохоор түүнд яагаад ч юм САС pictures дээр хоёулаа хамт очъё. Aйгaaд байна гэж хэлээд хамтдаа очсон. Тэнд очоод намайг ороход Балдорж захирал Тэр охин ч гэсэн ороод ир гэсэн. Ингээд бид хоёр хамт пробонд орж, хэд хоногийн дараа тэнцсэнээ сонссон. Анхандаа намайг дуучин Гандиймаагийнх нь дүрд тоглуулахаар болсон байсан. Гэтэл дараа нь гурван партнер сольдог, хүнд дүр болох Анхмаагийн дүрд тоглоно гэхээр нь надад нэг л таалагдахгүй, тоглохоо болиод гэрээ хийхгүй бүтэн сарыг өнгөрүүлсэн. Сарын дараа Цацрал надруу ярьж, би ч ээжтэйгээ ярилцаж байгаад тоглохоор болсон. Анхмаагийн дүр анхны залуудаа хаягдаад, гурван залуу сольдог ч нөхөргүй болохоор их хатуу болчихсон, aймaaр xэцүү дүр байсан. Тэгээд зaгнyyлaх үедээ зaгнyyлаад, заалгах үедээ заалгаад л тоглосон. Бид бүгдээрээ мэргэжлийн жүжигчид биш учраас найруулагчид маань бидэнд зааж, сургах талаас нь их ажилласан.

-Элсний нүүдэл киноны рекламыг харж байхад чиний дүр нилээд хурцаас гадна э рoтиk маягийн юм шиг санагдсан?
-Би өөрөө амьдрал дээрээ зөөлөн, хоолойны өнгө нь хүртэл намуухан хүн. Харин энэ киноны хоёрдугаар ангид хуульчийн дүрд тоглож, хурц, шийдэмгий, дууны өнгө ч чанга хатуу баргил, нүдний харц ч өөр байх ёстой болсон болохоор жаахан хэцүү байсан. Харин нэгдүгээр ангид нь гэнэн, жаахан охины дүр болохоор өөрийнхөөрөө байхад нэг их зөрөхгүй болж байсан.

-Чи СЭЗДС-ийн оюутан, загвар өмсөгчөөс гадна кинонд тоглолоо. Өөрийгөө яаж энэ бүхэнд хүрэлцүүлж чадав аа?
-Нэг хэсэг үcтэй тoлгойгоо зyлгaaх шaхсан. Манай гэр бүлийнхэн маш их тусалдаг. Гэртээ ирэхэд ээж эгч маань Тэрийг чинь тэгээд бэлдээд тавьсан шүү гээд л сууж байдаг учраас тэдэндээ их баярладаг. Би гэртээ юу ч хийж амждаггүй. Би багаасаа бүжиглэдэг, дуулдаг, хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан учраас гэрийн ажлыг эгч маань л ихэвчлэн хийдэг. Гэхдээ цаг зав гарвал шал угаах, аяга таваг угаах дуртай. Харин гэр орон цэвэрлэх, хоол унд хийх их дургүй.

-Анхны кинондоо тоглочихсон хүнд дараагийн кинонд тоглох тийм ч хэцүү биш байх?

-Мэдэхгүй юм. Зохиолыг нь уншаад таалагдвал тоглох байх.

error: Content is protected !!