О.Мөнхжин: Хүний шунал аа гэж… Үнэхээр аймар зүйл байдаг юм байна

О.Мөнхжин: Хүний шунал аа гэж… Үнэхээр аймар зүйл байдаг юм байна. Нүд нь эргэлдэж, амьсгаа нь багтарч, шүлс нь савирч…. Аймшигтай.

Өчигдөр өнөөдөр хоёр манай хамт олон болоод бидний койныг авсан хүмүүсийн хувьд маш баяртай, тэмдэглүүштэй өдрүүд байх байлаа. Гэвч харамсалтай ч баяртай биш бухимдалтай, гунигтай өдрүүд болж байна.

30 секундэд захиалга хийгдээд дууссан чинь биржүүд луй.вар хийчихлээ гэж ярьж эхэлсэн. 10.5 сая доллар 30 секунтэд босно гэдэг Монголд байтугай дэлхийд ховор юм байна лээ. Койн бол хүрэх ёстой хүмүүстээ хүрч тархсан.

Тархах тархахдаа техник, технологи сайн мэддэг, крипто валют гэж юу гэдгээ маш сайн мэддэг хүмүүсийн захиалга биелэлээ олсон гэж бодож байгаа.Ийм түүхэн рекорд, дэлхийд болдог зүйл Монголд өрнөсөн. Энэ зүйл гадаадад болсон бол маш сайхнаар хүлээж авна.

Гэтэл манайд эсрэгээрээ луйвар, пирамид, худлаа хомсдол үүсгэлээ гэх зэргээр байж болох хамгийн хар бараанаар гүтгэж биднийг доромжилж байгаад сэтгэл үнэхээр эмзэглэж байна. Үнэхээр гонсгор байна.

Ийм ч учраас магадгүй манай Монгол хөгждөггүй юм байна. Маш их хүмүүс атаархдаг юм байна.Энэ талаар ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүс нийтэд буруу мэдээлэл өгөөд биднийг гүжирдээд гүтгээд, улаан цайм баримттай юмыг худал болгож яриад энэ нь олон нийтэд хүчтэй хүрч байгаа нь үнэхээр гунигтай байна. Хүн мэддэг зүйлээ л ярих хэрэгтэй.

Мөнгөтэй хүн болгоныг хул.гайч гэж үздэг, улс төрч хүн болгоныг муу хүн гэж үздэг үзэл, шинэ юм ороод ирэх юм бол лу.йвар гэж үзэж гутаан дором.жилж байгаад сэтгэл туйлын гонсгор байна.Уг нь өчигдөр өнөөдөр бидний баярын өдөр байх байлаа. Би өнгөрсөн хэдэн өдөр шөнө болгон нойргүй шахуу ажиллаж том юмны ард гарчлаа, одоо гэр бүлээ аваад хотоос зайдуу салхинд гарчихаад ирье гээд явсан ч үнэндээ амарч чадсангүй ээ.

Фэйсбүүк дээрхи мэдээллийг харж гутраад, энэ ажлыг бараг хэрэггүй ч эхлүүлчихэв үү дээ гэж бодогдтол хүнийг харлуулж чаддаг юм байна. Яг үнэндээ энэ ажлыг эхлүүлсэн эхлүүлээгүй би хангалттай амьдралаа аваад явчих аль хэдийн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн. Би энэ төслийг аль тав, зургаан жилийн өмнө ярьж мөрөөддөг л байсан зүйл. Би тэрийгээ л хийсэн.Нөгөө талаасаа энэ гүтгэж доромжлоод худал мэдээлэл түгээгээд байгаа хүмүүсээ харж байгаарай. Бид амжилтаараа та нарын энэ бүхэн гүтгэлэг ичгүүртэй худал байсан гэдгийг харуулах болно.

Манай койн дэлхийд гарах болно. Одоохондоо та нар ингэж л бай. Харин тэр Шижирбат гэдэг нөхрийг би шүүхэд өгнө. Тэр хүн баримттай нотолгоотой зүйлийг худлаа ярьж олон нийтэд намайг гүтгэсэн.Бид 100 тэрбум койныг 25, 25 аар нь 4 бирж дээр гаргасан. Гэтэл мань хүн 30 тэрбум хүртэлхи койныг л гаргаж луй.вар хийсэн гэдэг байдлаар бичсэн байна лээ. Улаан цайм намайг гүтгэж дором.жилбол би зүгээр суугаад хараад байж байхгүй гэдгээ хэлье. Нэгдэх өдөр би гомдлоо гаргана гэлээ.

error: Content is protected !!