С.Жавхлан НӨХӨН сонгуульд өрсөлдөхөөр болжээ

УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МУГЖ, УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим орчинд тарж эхэлжээ. 

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд, ялалт байгуулсан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан намд элсэж, тус намаас Увс аймагт өрсөлдсөн ч хуучин сэнтийдээ сууж чадаагүй. Үүний дараа тэрбээр Увс нутгийнхан миний дууг битгий сонсоорой хэмээн лайв хийсэн удаатай. Харин дараа нь тогтлолт хийхдээ Увс нутгийнхан ирж, миний дууг сонсож болно хэмээн залруулсан билээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд бие даах эсвэл намаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Сонгино Хайрхан дүүрэгт буюу УИХ-ын 28-р тойрогт болох нөхөн сонгуульд Нийслэлийн Засаг Даргын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгино Хайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.

error: Content is protected !!