Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж, ТАУН ХАУС бэлэглэлээ

Рио 2016 паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Бид бүхэн жигүүртэй уриан дор болж буй Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.

Паралимп бол зөвхөн амжилт, медаль, нэр төр нэгдүгээрт биш гэдэг ухаарлыг хүн төрөлхтөнд өгч ирсэн, бие, сэтгэлийг хэмжээлшгүй их хүчээр цэнэглэгч, хамгийн гайхамшигтай наадам билээ.

Тийм ч учраас паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орныхоо төрийн дууллыг ертөнц дахинаа эгшиглүүлэн, Паралимпын наадмын Монгол Улсын анхны ХОС МЕДАЛЬТАН болсон Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, Эрхэт Монгол группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй GRAND MARSHAL LUXURY VILLAS хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.

Түүнчлэн түүний багш Д.Баттулгад мөн Эрхэт Монгол групп, Өнө мөнх хөгжил констракшны хамтран бүтээн байгуулж буй Сити резиденс хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.

Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр:

-Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна. Саяхан Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү Рио 2016 паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. Бид бүхэн жигүүртэй уриан дор болж буй Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ.

error: Content is protected !!