Топ Э.Сэлэнгэ HAМXAH, ТAPГAH байсан…

Загварын ертөнцөд өөрийн байр суурийг хэдийн олж, элдэв маяггүй шулуун үг шударга зантай хэмээгддэг бүсгүй бол Топ Э.Сэлэнгэ юм. Анх 13 наснаасаа эхлээд загварын салбарт моделийн карьераа эхэлж байсан.

 Үүнээс хойш өөрийн хийж байгаа зүйлээ хобби болгох, тэр хобби болсон зүйл маань эргээд надад амжилт өгдөг гэдгийг мэдэрсэн. Дараа нь телевизийн салбарт орох  сонирхол төрж 10 жилийн сурагч байхдаа UBS телевизийн One step гэж загварын нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ

Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа Айст Монголиа буюу Монгол дахь Оросын телевизэд Төрх нэртэй эмэгтэйчүүдийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж байсан. Түүний дараа багийнхаа мөрөөдөлийнхөө ажил болох мэдээний хөтлөгчийн ажлыг VTV-д хийсэн.

Мөн загварын агентлагт ажиллаад, дараа нь загварын агентлагаа нээсэн. Хоёр жилийн туршлагын энэ тал дээр туршлага хуримтлуулаад өөрийнхөө шавь нарыг бэлтгээд Mongolian next top model-ийн хамгийн анхны ялагч болсон Цэкү / Цэрэндолгор/ түүний шавь гээд бодохоор хүн ер нь олон зүйлийг багаасаа амжуулж сурах ёстой юм байна, хурдтай байх ёстой гэдгийг хийж байсан зүйлүүдээсээ ойлгож авсан хэмээн тэрбээр ярьдаг.

RE/MAX-ын хувьд 2016 онд өөрөө үл хөдлөх хөрөнгийн агентыг бэлтгэх мэргэжилтний сертификат олгох сургалтад суугаад албан ёсоор 2017 онд үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажлаа эхэлжээ.

Тэрбээр өмнө нэгэн ярилцлагадаа, Магадгүй нaмxaн, тapгaн байсан бол энэ салбар руу зүглэхгүй байсан хэмээн хошигносон удаатай.  Энэ нь ч үнэний ортой.  Байгалиас заяасан бие организмыг сайхан авч явах, салбартаа амжилт үзүүлэх нь хэн хүний хийдэг амар ажил биш бололтой.

Э.Сэлэнгэ ажил амьдрал гээд аль алинд одтой яваа. Тэрээр Б.Одбаяр гэдэг залуутай олон жил үерхсэн бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй,  аз жаргалаар бялхан аав ээж байхын жаргалыг мэдэрч яваа.

error: Content is protected !!