Мартагдсан Flash хамтлагийн МИЙГАА хамгийн өнөр өтгөн гэр бүлтэй

Нэгэн үе охид залуусын шүтээн болж явсан Flash хамтлаг төд удалгүй тарж, дорвитой уран бүтээл хийхээ больж одоо бол мартагдсан хамтлаг гэхэд болно.

Хааяахан ганц нэг дуу гаргаж, үзэгч сонсогчиддоо хүргэдэг байсан Бэбэ, Нандиа хоёр ч сураг тасраад урт хугацаа өнгөрч байна.

Хамтлагийн бусад гишүүд болох Баба, Мийгаа нар нь тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралдаа анхаарч урлагаас хөндийрсөн.

Тэгвэл хамтлагийн гишүүн Мийгаа буюу Г.Мягмарцэнд өөрийн аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлийг зохиож, гурван хүүхдийн аав болсон нэгэн.

Түүний эхнэрийг Б.Хулангоо гэдэг бөгөөд НИТХ-ын дарга асан Д.Баттулгын охин ажээ. Өнөр бүлийн өрхийн тэргүүний эхнэрийг маш ухаалаг, зан сайтай бүсгүй хэмээн магтах хүмүүс олон гэнэ.

error: Content is protected !!