Монгол залуус 500 хүүхдэд РОБОТ ХИЙМЭЛ ГАР бэлэглэнэ

Сим Бионикс ХХК залуучууд 500 хүүхдэд гар бэлэглэнэ. Манай монгол залуучууд мэдээлэл технологийн инноваци эх орондоо нэвтрүүлж байгаатай танилцлаа.

2019 оноос хойш туршилт, хөгжүүлэлт хийсэн Сим Бионикс ХХК-ийн 27 залуу РОБОТ ХИЙМЭЛ ГАР Монголдоо бүтээж байна.Ингэхдээ 500 хүүхдэд гар бэлэглэнэ гэнэ. Хүүхэд бүрийг ижил тэгш эрхээр хангах зорилготой энэ төслөө ЭНГИЙН МӨРӨӨДӨЛ гэж нэрлэжээ.Цаашдаа гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр Монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж дотоод болон гадаад зах зээл дээр манлайлан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энгийн мөрөөдөл нь биелэх болтугай. Бүхий л чадлаараа дэмжин ажиллана аа.Миний хажууд зогсож байгаа Ариунаа охин шиг олон олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж байгаа залуучууддаа баярлалаа

error: Content is protected !!