Жүжигчин Э.Төрбат: Би багадаа кaльцийн дyтагдалд ороод баруун xөл дотогшоо нугараад К хэлбэртэй болоод алхаж чадахаа байсан

X TUTS продакшны жүжигчин Э.Төрбат буюу Гэнэтийн зочид киноны дүр Ууганхүүгээрээ олноо танигдаад тэрбээр хэрхэн жүжигчин болсон тухай сонирхолтой яриаг хүргэж байна.

Би багадаа кaльцийн дyтагдалд ороод баруун xөл дотогшоо нугараад К хэлбэртэй болоод алхаж чадахаа байсан. Үүнийгээ эмчлэхийн тулд тогтмол хөдөлгөөн хийх ёстой болоод бүжиглэж эхэлсэн юм. Тухайн үед зурагтаар Punk and Rap хамтлаг их гарна. Тэд нарыг үзээд дуурайж бүжиглэдэг болсон. Бага багаар сайжраад гайгүй бүжиглэдэг болоод сургуулийн урлагийн үзлэг, уралдаан наадамд байнга оролцоно.

Дунд сургууль төгсөхдөө СУИС-д орно гээд шийдчихсэн. СУИС дээр очоод ур чадварын шалгалт авна гэхэд юу ч мэдэхгүй. Этюд гэж мэдэхгүй. Бэлдэх гэхээр хаанаас, яаж, хэнтэй уулзахаа ч мэдэхгүй. Ганц бэлэн юм нь бүжиг. Ур чадварын шалгалт авах номерын жагсаалт гарчихсан байснаас дуу, шүлгийг хувиараа бэлдчихлээ. Гэтэл этюд гэж юу байдгийг мэддэггүй.

Фантастик продакшны ерөнхий найруулагч Тамираа ах, жүжигчин Ганчимэг эгч хоёр ярилцлага өгч байхдаа этюдийн тухай ярьж байсныг халит үзсэн юм. Тэрийг дуурайж бэлдээд эхний шатандаа тэнцчихсэн. Хоёрдугаар шатандаа орох гэсэн чинь монолог гэж юмаар авна гээд тэрийг нь бас мэддэггүй. Шалгалтаа өгөх гээд сууж байгаа хажуугийхаа хүүхдээс монолог гэж юу байдаг юм бол гэж асуугаад. Тэгсэн сэтгэлийн хүүрнэл, бодож байгаагаа тайзан дээр ил гаргаж, ганцаараа ярина гэж тайлбарлаж өгсөн. Шууд өөрөө зохиогоод хийчихсэн. Одоо тэрнээсээ ичээд байдаг юм. Уг нь монолог гэдэг чинь бүтэн жүжгийн зохиолд байдаг.

Жишээ нь Гамлетын монолог, Отелагийн монолог гээд тусдаа зүйл байсан чинь би юугаа ч мэдэхгүй зохиож хийгээд л. Өөрийгөө тэнцээгүй байх гээд хариугаа харж чаддаггүй. Тэгсэн манай найз Чи 30-д байна гээд орилоход нь дагаад л хөөрөөд гүйчихсэн. Тэгж жүжигчин гэх хүндтэй мэргэжлээр сурч байлаа хэмээжээ.

error: Content is protected !!