Нара ЗӨГИЙН БАЛ-н нaймаагаа эхлүүлжээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа урлагийн хүн гэхээсээ илүү нийгмийн үйл хэргийн явдлуудаараа олноо танигдсан нэгэн. Тэрбээр сүүлийн хэдэн жил зуны цагт хотод үзэгдэхээ байж, зөгий үржүүлгийн ажилд идэвхийлэн орж энэ ажлынхаа үр шимийг хүртэж яваа бөгөөд энэ талаараа өөрийн цахим найзууддаа ингэж бичсэн байв.

Нара нь энэ зуны сүүлчийн ургацаа хураагаад хангай дэлхийдээ талархаад хайртай зөгийнүүддээ талархаад, сайн хүчтэй зөгийгөө өгсөн Томоко Ибукуродоо талархаад бас бага хүүтэй зээл өгсөн найздаа бас хөдөө хээр хань түшиг болж хажуу дэргэд минь хүч өгдөг хүүдээ талархаад күэ бүр талархсан л амьтан байна

Өчигдөр хөдөө хээр тус дэм болдог, сүү цагаан идээ юу байгаагаа наддаа илүүчилдэг хэдэн малчиддаа хэдийг гар аргаар савлаж бэлэглэлээ

Тун удахгүй нийт савлагаагаа хийгээд та нартаа Нара нь мишээл дүүрэн бахдалтайгаар Мангир нэрийн өндөр уулын байгалийн олон цэцэгсийн шим тэжээл дүүрэн зөгийн балаа худалдаанд гаргах гээд л түнтэгнээд явж байнөө

Бас Нара нь олон арван эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Мангир зөгийн баландаа гадуур ийм хөөрхөн олон дахин олон зүйлд хэрэглэж болох уут хийлгэсэн. Бүх хатгамал нь хүн нэг бүрийг чин сэтгэл зүтгэл шингэн оёгдсон гээд боддоо

Жич: Зөвхөн бал бүтээгдэхэд тус дэм болсон хэдхэн хүмүүст л бэлэглэж байгаа юм шүү, бусдаар найз нөхөд гээд бэлэглээд бх боломжгүй. Харин ч найз нөхөд маань намайгаа дэмжиж хичээнгүйлэн гаргасан балыг минь худалдан авч эрүүл мэнддээ байгалийн цэвэр шим нэмэрлэх нь зүйтэй байх хэмээжээ.

error: Content is protected !!