Чинзо:.Ээжийг нь л хайрла миний үр үндэст аавын хайр дутахгүй. Би хэсэг муу явсан энэ хооронд эзгүй айлд ноён суусан

Жүжигчин Ариука, дуучин Чинзо нар одоогоос таван жилийн өмнө хөөрхөн охиноо өлгийдөн авч байжээ. Хайраар эхэлсэн амьдрал нь бүтэлгүйтэж тэд хоёр тийш болоод нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзэж буй.

Тэднийг фэнүүд нь хөөрхөн охиноо бодон эргэн нийлэх байх гэж горьдож байсан ч талаар болсон. Чинзо нэгэн ярилцлaга дээр эхнэртэйгээ эргэж нийлэх үү гэхэд үгүй ээ бид хоёрт тийм зай үлдээгүй ээ гэж хариyлсан бaйдаг

Жүжигчин бүсгүй өнгөрсөн онд найз залуутай болсноо зарлан тэдний хувьд тус тусын амьдралаа хөөх болсон ч охин нь тэдний гол холбоос болж буй бөгөөд хичээл сургууль эхэлж байгаа энэ үед Чинзо экс эхнэртээ зориулан нэгэн пост оруулсан ч удалгүй үүнийгээ авсан байв.

Тэрээр бичихдээ, 9 сарын 1-нд үр үндэсээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж хэдэн жил хүлээж энд ирэв. Өөр өөрийнхөө хүүхдийг хүргэмээр байгаан залуу минь ээ.Ээжийг нь л хайрла миний үр үндэст аавын хайр дутахгүй. Яахав би хэсэг муу явсан энэ хооронд эзгүй айлд ноён суусан. Би юу ч гомдлоогүй юу ч хэлээгүй сайн сайхныг хүссэн та хоёрт .Үнэн шүү! Хэт их зүйлийг маань надаас булааж болохгүй шүү.Би маш эелдэг бичлээ.Дотроо бол үхэ ж байгаа гэв.

error: Content is protected !!