Ёкозүна Харүмафүжи сургуулийн захирал болж, сурагчидаа мэхийн ёслон хүлээн авчээ

Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга /ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр /2021.09.01/ сургуулийнхаа бүх сурагчдад мэхийн ёсолж, угтан авч буй зураг цахим орчинд таржээ.  

Харумафүжи сургуулийнхаа үүдэнд бүх сурагчидаа хүндэтгэн мэндчилж (японоор) ёслож хүлээн авч буй агшин

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийг тэрбээр Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай хамтран 2018 онд байгуулж асан Япон маягийн системтэй сургууль юм. Сонирхуулахад тус сургууль нь энэ жил анхны төгсөлт буюу 12 дугаар ангийнхнаа төгсгөх ажээ.

error: Content is protected !!